Дуучин Ану буюу Ч.Уранхолбоог фэнүүд нь ихэд дэмждэг. Учир нь тэрбээр төрөөд ээж болсон ч хөөрхөн хэвээрээ. Биеийн галбир, гоо сайхнаа алдаагүй гялалзаж яваа үлгэр жишээ ч бүсгүй хэмээн тодотгон магтдаг. Энэ нь нөгөөтэйгүүр өөрөө төрөөгүй тээгч эхээр охиноо тээлгэсэн гэх яриа гарах үндэс нь болсон гэхэд болно.

Шар хэвлэлийнхэн гол дүрийн баатраар ч түүнийг хамгийн эхэнд сонгон онцолсон ч амжилтанд хүрээгүй гэдэг. Өөрийнхөө жирэмсэн байх үеэс эхлээд төрөөд ээж болж, охиноо олноос яагаад нуух болсноо хүртэл нэг нэгэнгүй тайлбар хийсэн. Хамгийн сүүлд Ану "Соронз сэтгүүлийнхэн төрсний дараа ярилцлага авчаад дараагийн дугаар дээрээ тээгч эх хөлсөлсөн гэж гаргасан байсан энэ одоо ямар цаг үе вэ? Хүнлэг энэрэнгүй ёс хаана байна аа?!" хэмээн дургүйцлээ олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн юм. 

Саяхан тэрбээр "Хүний сэтгэлд нь Нар Мандуулж, Бодолд нь цэцэг тарина гэдэг Хамгийн Том Буян гэнэ Нэгэндээ чин сэтгэлээсээ хандаж байя" гэж уриалсан.

Үргэлж эрч хүчээр хөглөгдөн гэгээлэг байхыг эрмэлздэг дуучин бүсгүй маань нэгэн хэвийн үс засалтнаас уйдсан гэнэ шүү.

Д.Ана