Японы мэргэжлийн сүмогийн 7-р сарын тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд сэкиваки Гойдо озэки цолны болзол хангаж Египет бөх Оосүнариши хоёр ёкозүнаг дараалан хаяж Японы шинэ найдвар Эндо 50%-аа арайхийн хийж Кадобон буюу озэки цолоо хамгаалж барилдсан Котошигекү маш сайн барилдаж түрүүлэх бөхийн өрсөлдөөнд орж ирсэн  боловч Япон бөх бас л түрүүлж чадсангүй. Тэд 2006 оны 1-р сарын тэмцээнээс хойш түрүүлж чадаагүй байгаа билээ.

   Энэ сарын тэмцээнд 13-2 унаснаар Хакухо аварга 30 дахь удаагаа түрүүлж гарамгай барилдааны шагналыг Сэкиваки Гойдо, Дайчин барилдааны шагналыг Маэгашира Такаяасу тус тус хүртэж уран барилдааны шагнал авах бөх гараагүй юм. Ингээд Хакухогийн 30 дахь түрүүгээ авсан 15 барилдааны бүтэн бичлэгийг та бүхэндээ толилуулаж байна.