Хаган фильмийн бүтээл “Алтан ус” уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Уг киноны санааг МУГЗ Ц.Нацагдорж гаргасан бол зохиолч найруулагчаар Э.Оргил, зураглаачаар Г.Нямдорж, продюссерээр Д.Ундраа нар ажиллажээ.

Тун сонирхолтой нь 2 репперчид хамтран тоглосон байна. Өөрсдийн гэсэн фэнүүдтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгчид залуусыг хамтдаа байхыг нь дэлгэцнээс л хардаг болж. Тодруулбал, реппер Gee болон Rokit bay нар "Алтан ус" киноны гол дүрд тогложээ. Тэд өмнө нь "Big fish" кинонд хамтран тоглож байсан билээ.

Д.Ана