Энгийн байсан эгэл өдрүүд 

Эргээд ирэхгүй ч дотнохон 

"ТЭРТЭЭХ ОН ЖИЛҮҮД" цоо шинэ клипийг дуучин Хүрэлээ олон нийтэд цацлаа. Тус клипийг үзээд үзэгчид дурсамжит он жилээрээ аялаад сайхан бүтээл болжээ хэмээн ам сайтай байна.

Энэхүү дууны үг, аяыг дуучин Хүрэлээ өөрөө зохиосон бөгөөд клипэнд нь түүний охин тогложээ. Цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнэ нь улам тодордог зүйл бол дурсамж юм. Ингээд таныг дурсамж руу тань хөтлөх "Тэртээх он жилүүд" дууны шинэхэн клипийг хүргэж байна.