Би нөхөр охинтойгоо хамт амьдардаг. Өөрсдийнхээ хэмжээнд хэр халдаачихгүй сайхан л амьдарч байна. Гэтэл гай газар доороос гахай модон дотроос гэгч зүйл болоод би гэж хүн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод байна аа. Та бүхэндээ сэтгэлээ уудлах гэсэн юм. Бас сэтгэлээсээ зөвлөөрэй.

Бид 2 нас сацуу 28-тай залуу гэр бүл. Охин минь 1 ой гарантай. Нөхөр маань шинэ ажилд ороод 6 сар болж байна. Тэр инженер мэргэжилтэй. Тэгээд энэ ажилд орсноосоо хойш байнга оройтож, заримдаа гэртээ ч ирэхгүй юм. Тэгээд би ч эхэндээ шинэ газар ажлаар дараад байна гэж бодоод тоохгүй л байлаа. Гэсэн чинь нэг л биш ээ. Хараад ажаад байсан чинь ааш, зан нь өөрчлөгдөж архи дарс, шоу цэнгээн нь ихэсчээ. Цалингаа бүтэн авчирахаа болов. Ажил дээрээ хонохоор боллоо  гэж ярихаар нь хоол хүргэж өгье гэж бодоод хэлэхгүй гэнэтийн бэлэг барих санаатай яваад очтол алга. Тэдний багийнхан бүгд байхгүй. Тэгээд нэг ажлынхан хүнийхэн дугаараас залгаад байдаг юм. Тэр лүү нь залгасан чинь нэг эмэгтэй авч байна аа. Нөхрөө асуусан чинь юу яриад байгаа юм гээд уурлаад утсаа тасалчихлаа. Би ч заза буруу дугаар луу залгасан байх гэж бодоод гэр лүүгээ явлаа. Хариад нөхөр лүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй хэвээрээ байв. Үүрээр нөгөө дугаараас чинь дуудлага ирлээ. Авсан чинь нөхөр маань ярьж байна. Миний утасны цэнэг дууссан ажлын залуугийн утас гээд ярьж гарлаа. Би ч бараг л мэдчихлээ. Ингээд маргааш нь ирэхээр нь бүх зүйлийг хэлсэн тэгсэн уурлаад намайг худлаа хүн гүтгэлээ гээд алгадаад авсан.

Тэрнээс хойш би түүнтэй нэг ч үг дуугараагүй. Харин тэр одоо гэртээ ч ирэхээ больсон. Одоо яах уу түүнийг гуйгаад очиж авчирах уу салах уу охин оо яах уу?