МУГЖ Ж.Алтанцэцэгийн энэ хорвоод мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1973 оны долдугаар сарын 30-нд Говь-Алтай аймагт төржээ.

   Дуучин бүсгүй нь хувьд энэ жил Солонгост амаржиж, хөөрхөн охинтой болсон билээ. Наадмын өмнөхөн эх орондоо ирсэн тэрбээр шинэ хүнээ агаарт гарган арын сайхан Архангай нутагтаа болон хөдөөгүүр аялаж байгаа гэнэ.

  Гавьяат дуучиндаа баярын мэндийг хүргэж, цаашдынх нь амьдрал уран бүтээлд улам их амжилтыг хүсэн ерөөе.