Дэлхийн шилдэг бөхчүүд урилгаар барилддаг чөлөөт бөхийн Алтан гран-при тэмцээн уламжлал ёсоор Азербайжан улсын нийслэл Баку хотод долоо дахь удаагаа боллоо. Тус тэмцээний 97кг –д оролцсон ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медаль хүртлээ. Түүний жинд 13 бөх барилдсан байна. Тэрээр эхний тойрогт Болгарын бөх Дэлхийн аварга Михайл Ганеевийг 9:4, хоёрдугаар тойрогт Гүржийн бөх Зваид Метревелийг 2:2 сүүлийн оноогоор ялж,мөнгөн медалийн төлөө Украйны Валерий Андрейцевт 1:4-р хожигдож, хүрэл медалийн төлөө Дэлхийн аваргийн хүрэл медальт Украйны бөх Павел Олейникийг 1:1-р мөн сүүлийн оноогоор хожиж хүрэл медалийн болзол хангасан байна.

  Энэ онд Ази тивийн аварга болж, хэдхэн хоногийн өмнө Төв аймгийн барилдаанд түрүүлж аймгийн арслан болсон тэрбээр Лхайжав багшын унаган шавь билээ. Ингээд түмэн олныхоо нэрийн өнмөөс шилдэг тамирчандаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.