Төрсөн хүүхдийнхээ амь насыг хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ
1 цагийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас өнгөрөгч долоо хоногт хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Т.С нь 2026 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн 11 сартай хүүхдийн амь насыг хохироож, бага насны хүүхдийг алсан хэрэг гарсан. Эл хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг (Бага насны хүүхдийг алах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.






