Т.Мөнхсайханыг Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор шагнахаар болжээ
2026/07/08

Эрүүл мэндийн салбарт 20 жилийн турш ажиллаж, үе, ясны чиглэлээр 15,000 гаруй мэс заслыг амжилттай хийсэн эмч Т.Мөнхсайханы хөдөлмөр, зүтгэлийг төр өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хүний гавьяат эмч цолоор шагнахаар болжээ.
Тэрээр 2023 онд "Монгол Улсад өвдөг, мөрний үений дурангийн мэс заслыг нэвтрүүлэн нутагшуулсан нь" бүтээлээр багаараа Төрийн соёрхол хүртэж, үений дурангийн мэс заслын орчин үеийн аргыг эх орондоо амжилттай хөгжүүлжээ.
Мөн 30 гаруй мэс засалчийг бэлтгэн сэургаж, тэдгээр эмч нар өнөөдөр Монгол Улсын өнцөг булан бүрд иргэдэд мэргэшсэн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Тэрээр Улсын Их Хурлын гишүүний үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ эмчийн ажлаа орхиогүй, иргэдийн үзлэг, мэс заслын тусламжийг тогтмол үзүүлсээр байна.
Олон жилийн хөдөлмөр, эмнэлзүйн ур чадвар, эрүүл мэндийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь ийнхүү төр өндрөөр үнэлж буй аж.







Зочин · 2026/07/10
Гавьяат цол гэдэг нь гавьяагүй гэдэгтэй утга нэг болжээ
Зочин · 2026/07/10
арай ч дээ
Зочин · 2026/07/09
Салбар нурааж хүн ардад гай болж эмнэлэгт хэвтэх боломжийг хааж боосон гэж шагнаж байгаа юм байх даа шившиг төртэй болжээ
Зочин · 2026/07/08
hurelsuhiin tumsugiig huh dugaartai bandi
Зочин · 2026/07/08
Хүрэлсүхийн бөгсийг сайн долоож
ха ха · 2026/07/08
ИЧЭЭЧЭЭ ӨӨРӨӨ ИЧЭЭЧ БОЛДСАЙХАН ЭМЧ ШИГ ЭМЧ БОЛООШГҮЙ БАЙЖ ИЧЭЭЧЭЭ НАМ НЬ ӨГЧ БГАА БАЙХ ЭМЧ НАР БОЛ ШООЛЖ БАЙНАА ХА ХА
инээдтэй · 2026/07/08
Хүрэлсүхийн баг муу ажиллаж байна. ТА нар сайд нараа шагнаж явахын оронд олон хүүхдийн амь аварч байгаа Болдсайхан эмчид шагналаа өгөхгүй дээ