"Люмино" хамтлагийн дуучин Бажиг хип хоп урлагийн үнэнч фэнүүд андахгүй сайн танина. Тэрбээр хүн дуртай зүйлээ хийх шиг гоё кайф хэзээ ч байдаггүй байх. Мэдээж урлаг хийж Монголд мөнгө олно гэдэг бол угаасаа бүтэхгүй үлгэр ч гэсэн бид уран бүтээлээ хийхдээ л хамгийн гоё таашаалыг авдаг шүү. "Люмино" шинэ singles coming soon !!!!! хэмээн өөрийн үзэл бодлоо илэрхийллээ. 

Дашрамд дурдахад, "Монгол улсын хөгжмийн дээд шагнал “Пентатоник" наадмын 4 удаагийн, "UBS video music award"” наадмын 5 удаагийн, "Алтан Микрофон-2003", "Хит авардс" гээд их олон шагнал урамшуулал хүртэж байсан юм. Хамтлагийн гишүүд бүгд МУСТА болж, нийт урын сандаа 100 гаруй дуутай, 6 цомог, 33 видео клипийг хийж сонсогчиддоо хүргэж байсан түүхтэй 15 жилийн болсон байна.

Д.Ана