"Тусгай салаа"-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөр олны танил болсон. Тэрбээр их  сургуулиа төгссөн жилдээ  УДЭТ-т шалгалт өгч тэнцээд ажиллаж байсан. Дөрвөн жилийн дараа театраасаа гарч чөлөөт уран бүтээлч болсон юм. Тэрбээр  реклам, клипэнд тэр бүр тоглоод байдаггүй.  

Харин дуучин  С.Нарангийн “Чамдаа”  дууны клипэнд топ модель  Э.Одгэрэлтэй хамтран тоглосон. Мөн дуучин С.Нарангийн “Running to you” хэмээх  дууны клипэнд тоглосон. Энэхүү клипэнд цээж нүцгэн гардаг хэсэг бий. Тэрхүү хэсгийг харсан олон бүсгүйчүүд түүнийг биеийнхээ хөгжилд анхаардаг сайхан залуу хэмээн магтсан.

Тэрбээр бодьбилдингийн спортоор хичээллэдэг, 2008 оны улсын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай.

"Өдөр бүрийг  үр дүнтэй  өнгөрүүлэхгүй  бол залуу нас  богинохон. Залуу  насандаа үнэ тэй  байр, машин гээд  эд хөрөнгийн  хойноос  хөөцөлдөхөөс  илүү өөрийнхөө  дуртай ажлыг  хийж, хүсэл  мөрөөдлийнхөө  төлөө л амьдрах  хэрэгтэй. Хийх зүйл их байна аа залуус аа" гэсэн зарчмыг баримталж явдаг нэгэн.

Мөн түүнийг спортлог, булчинлаг бие нь чимдэг хэмээн олон хүн хэлдэг. Тиймдээ ч жүжигчин маань спорт бол хүнд  бие болоод сэтгэлийн хат  суулгадаг учраас би өдөр бүр  спортоор хичээллэдэг хэмээн ярьсан удаатай. Тиймдээ ч тэр хаа ч явсан спортоороо хичээллэсээр л явна.

Д.Ана

Ингээд уншигч та бүхэндээ түүний 140 кг штангийг хэрхэн суулттай өргөж буй бичлэгийг үзээрэй.