“A Sound” хамтлаг гэхээр та бүхний санаанд тэдний уянгaлаг дуунууд хөглөгдөж эхэлдэг биз ээ. Тус хамтлаг энэ сарын 9-нд "Цонхон дээр суусан ялаа" төслийн CD-ны нээлтээ Паркийн  "Хар сувд" хөлөг дээрхийх гэж буйгаа дуулгасан юм. Хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн эмч мэргэжилтэй. Тэрбээр багаасаа хөгжимд дуртай байсан гэдэг. Гэсэн хэдий ч хүмүүсийн өмнө дуулж чаддаггүй, их ичимхий хүүхэд байжээ. Нууцаар шахуу ганцаараа л байх үедээ дуулдаг байсан хэмээн дурсан ярьдаг.

Тэгвэл бүрэг ичимхий Ц.Тэмүүлэн өдгөө хэдийнээ энэхүүү зангаа орхисон. Дуучин болоод зогсохгүй "нүцгэлж" фэнүүдээ гайхширалт орууллаа. Ямартай ч түүний эл нүцгэлэлт маркетингийн нэгэн хэсэг бололтой.

Д.Ана