ТОДРУУЛГА: Интермэд эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага бүртгэгдсэн тул "шалгаж" байна
47 минутын өмнө

Өнөө өглөөнөөс хойш "Интермэд" эмнэлэг үйлчүүлэгч нараа гаргаж, хөл хорио тогтоосон гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг асуудлын талаар албаны хүмүүсээс тодруулахад. тэсрэх бөмбөг байршуулсан гэх дуудлага мэдээлэл ирсэн гэлээ.
Тодруулбал, "Интермэд" эмнэлэгт тэсрэх бөмбөг тавьсан гэх дуудлага мэдээлэл тус өдрийн 09:56 цагт ирж Зэвсэгт хүчний болон цагдаагийн алба хаагчид холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна хэмээв.
Мөн Интермед эмнэлгээс тодруулахад, "Манай эмнэлэг үйл ажиллагаагаа зогсоосон байна. Аюулгүй ажиллагааны шалгалт явагдаж байна гэсэн хариу өглөө" гэсэн хариуг өглөө.






