Ш.Пүрэвгарьд: Цагдаад мэдүүлэг өгч, гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн
52 минутын өмнө
Улсын харцага Ш.Пүрэвгарьд сүүлийн өдрүүдэд өөртэй нь холбоотой цацагдаж буй мэдээлэлд тайлбар хийлээ.
Ш.Пүрэвгардийн эхнэр Б.Долгоржав сошиал хаягтаа өмнө энэ талаар бичсэн бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар улсын гарьд Б.Гончигдамба нь архи уусан үедээ нутгийн бөхчүүддээ дээрэлхүү ханддаг, өөрөөсөө олон насаар ах улсын харцага Ш.Уламбаярыг мөн зодож биед нь халдаж байсан удаатай хэмээн бичин олны анхаарлыг татаад байсан
Тэгвэл энэ талаар Ш.Пүрэвгарьд өөрийн цахим хуудаснаа "Сүүлийн өдрүүдэд надтай холбоотой мэдээлэл цахим орчинд тархсантай холбогдуулан тайлбар өгөх нь зөв гэж бодлоо.

Тухайн үед болсон маргаантай холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн. Миний зүгээс ямар нэгэн гомдол, саналгүй гэдгээ илэрхийлсэн. Аливаа асуудалд эр хүний хувьд аль болох тайван хандахыг хичээдэг.
Гэвч Б.Гончигдамба гарьдын эхнэрийн төрсөн ах Л.Үйтүмэн тухайн найран дээр байгаагүй атлаа сайтад "Би найранд урилгаар очсон зочин байна" гээд ярилцлага өгсөн байна. Өөрийн нүдээр хараагүй зүйлээ харсан мэт ярьж, худал мэдээлэл түгээж, доромжилсөн өнгө аястай ярьсанд үнэхээр харамсаж байна.
Надад өөрийгөө зөвтгөх, хэн нэгнийг буруутгах зорилго байхгүй. Манай гэр бүлийн хүн миний эрүүл мэндийн байдалд санаа зовж, тухайн үед болсон нөхцөл байдлыг цахим орчинд бичсэн байсан. Цаашид энэ асуудлыг сөхөж цахим орчинд бичихгүй. Миний болон манай гэр бүлийн нэр хүндэд хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна" гэжээ.







Зочин · 49 минутын өмнө
2ERD SEXSEER XUCHINDUULI80955877BOOB XXN BOOW DOLOON AL SEXSDEED ANUSDX