Т.Доржханд: Монголд криптовалют, хиймэл оюун ухааны дата төв байгуулах боломж бүрдэнэ
1 цагийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэртэй холбогдуулан Шадар сайд Т.Доржханд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,
"Эрчим хүчний асуудлын талаар мөн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Монголчууд бид газрын доорх нүүрсийг хэрхэн ашиглах вэ гэдэг дээр шийдэл олох ёстой. Нүүрсийг шингэрүүлье гэхээр хугацаа маш их шаарддаг. Тэгэхээр эрчим хүчний нүүрсийг ашглахын тулд газрын дор станц бариад, дата төвөөр дамжуулан өгөгдлийг олон улсад зарна гэдэг санаа байгаа юм билээ.
Монгол Улс яагаад хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад байгаа вэ гэхээр нарын эрчим хүч боловсруулах өртөг нь бага. Хятадад гэхэд өндөр өртөгтэй. Монголд нар, салхины эрчим хүчний зардал, өртөг нь 4-6 цент. Сэргээгдэх эрчим хүч, газрын доорх нүүрсний эрчим хүчийг холбосноор 24 цагаар хангах эрчим хүчний нөөц боломж байгаа. Манай улс ардчилсан улс учраас гадны улсын хувьд сайн дохио гэсэн үг. Монгол руу дата төвийн асар их хэмжээний хөрөнгө оруулалт чиглэж байгаа. Ирэх долоо хоногт сайн мэдээ дуулгана гэж итгэж.
Манай улсад крипто дата төв байгуулах боломжтой. Үүнд сэргээгдэх эрчим хүч шаардлагагүй. Нүүрсний эрчим хүч байхад л хангалттай. Ирээдүйд бид эдийн засгийг солонгоруулах ёстой гэж ярьдаг учраас ирээдүйд дата төвүүдийг барих боломж бүрдүүлэх боломжийг бүрдүүлнэ. Дата төвүүдийн хамгийн хэцүү нь хөргөх систем байдаг бол манай улс хүйтэн сэрүүн бүстэй, дөрвөн улиралтай улс учраас том давуу тал болно. Уйгагүй хөөцөлдөж зүтгэсний эцэст ажил хэрэг болгохоор болсон. Ирэх долоо хоногт 130 орчим улсын НҮБ-ын удирдлагууд болон бизнесийн томоохон төлөөллүүд ирнэ. Монгол Улс дан ганц байгаль орчны асуудал бус гадны хөрөнгө оруулалт татах нөхцлийг бүрдүүлэх юм" гэв.







Зочин · 26 минутын өмнө
DYYDLGR80955877XALYYN SEXSDMEER80955877
Зочин · 50 минутын өмнө
ANUSDI AL SEXSYGEER80955877
Зочин · 51 минутын өмнө
XALYYXN SEXSDEED GOEOOR SEXSY TAWIYYLN BOOB XXI BOOW XELEERE XUSNEER EZEMDMEER DOLOOJ80955877