Цэцэрлэгт хамрагдахаар 94.1 мянган хүүхэд бүртгүүлжээ
53 минутын өмнө

Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүсэлт авч эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар 94,160 хүүхдийн хүсэлт E-Mongolia системээр ирсэн талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээлэв. Тодруулбал, нийслэлийн есөн дүүрэг дундаас хүн амын нягтаршил өндөр бүс болох Баянзүрх дүүрэгт 2-5 насны хүүхдээ төрийн өмчит цэцэрлэгт хамруулах хүсэлт хамгийн өндөр буюу 22,931 хүүхэд бүртгэлээ илгээсэн байна. Харин Хан-Уул дүүргийн хувьд 19,206 хүсэлт, Баянгол дүүрэгт 12,023 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүсэлт ирүүлжээ.
Төрийн өмчит цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг насны бүлгээр ангилж авч үзвэл, хоёр настан 19569, гурван настан 23,647, дөрвөн настан 24480, таван настан 26,464 хүүхэд тус тус хүсэлтээ E-Mongolia системээр дамжуулан ирүүлсэн байна. Харин орон нутгийн хувьд өнөөдрийн байдлаар 6694 хүүхэд хамрагдах хүсэлт гаргасан. Цэцэрлэгт хамрагдах бүртгэл 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийн 23:59 цагт хүртэл үргэлжлээд дуусах юм.

Энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүсэхээр байгаа юм. Үүний 126,827 нь нийслэлд хамаарч байгаа юм.
Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хэрэгцээтэй хүүхдүүдийг насаар нь ангилбал:
- 2 настай – 27,832
- 3 настай – 31,303
- 4 настай – 32,002
- 5 настай – 35,690 хүүхэд хамрагдах юм.







Зочин · 49 минутын өмнө
TOMSGN DOLOOX URN SHINEGENE AMZN80955877
Зочин · 50 минутын өмнө
BIEE UNELELN MERGJLN VANXANDGCH UILCHLGE80955877 VABALDI
Зочин · 50 минутын өмнө
BOOW XXOJ BOOB DOLOON AXN TACHAANGUI ANUS NUX XELEERE XUSNEER DOLOOMR AL SEXSYGEER