Авьяасаа уран бүтээлдээ шавхан чамгүй сайн дүр бүтээдэг, сайн жүжигчин хэмээх үнэлгээг үзэгчдээсээ харамгүй сонсдог эмэгтэй жүжигчдийн нэг бол МУГЖ У.Уранчимэг. 

Тэрбээр "Хувьсал" прокдашнд харьяалагдах болсноосоо хойш дэлгэцийн уран бүтээлд хорхойтой болсон гэхэд буруутахгүй ээ. Өдгөө "Зүрхээр наадагч" киноныхоо зураг авалтыг бороотой, шороотой, нартайг үл ажиран зураг авалтаа хийж байгаа гэдгээ цаг үргэлж цахимаар тарааж суудаг.

Тэгвэл Урнаа энэ удаад нэгэн шуугиан дэгдээхээр шийдсэн бололтой. Өөрийн хагас нүцгэн зургаа дэлгэв. Хөвсгөл далайн эрэг дээр. эртний далай гэдэг амралт аялал жуучлалын баазад эл гэрэл зургаа авахуулжээ.

Д.Ана