Архидан согтуурч, нэгнийхээ хоолойг зүсэж зугтаасан этгээдийг олжээ
1 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагад энэ сарын 20-ны өдөр “Би хоолойгоо хүнд хэрчүүлчихлээ цус гараад байна" гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 41 настай, эрэгтэйг хамт архидан согтуурсан 50 настай, эрэгтэй Г хоолойн хэсэгт нь заазуураар зүсэж гэмтээн хэргийн газраас зугтсаныг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж, олж тогтоожээ.
Дээрх хэрэгтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас архидан согтуурснаас шалтгаалан иргэд гэмтэх, өвчлөх, эрүүл мэндээрээ хохирох, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэй. Иймд архи, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж, аливаа маргааныг тайван замаар шийдвэрлэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учрахаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.






