МҮОНТ-ийн уран бүтээлчдийн бүтээсэн "Хэцүү анги" киног та бүхэн мэднэ. Энэхүү кинонд даруухан Гэрлээ гэх охины дүрээр олны танил болсон мисс Б.Бадамцэцэгийг таних биз ээ.

Түүнийг ганц бие байхад олон залуутай холбох бичигдээгүй хуулийн дагуу шар хэвлэлүүд уулзсан найз нөхөдтэй нь хүртэл хос болгож бичиж шуугиан тарьж байсан. Гэсэн хэдий ч сайхан бүсгүйчүүдийн дагадаг энэ хэл амыг тоогоогүй. Харин ч жинхэнэ өөрийнхөө хайртай залуутайгаа учирсанаа олонд зарласан.  Өнгөрсөн онд сүй тавьсан А.Шагайтайгаа энэ сарын 1-нд гал голомтоо бадраасан юм. 

Бадмаа "Маргааш амьдралд минь ганцхан тохиох гайхалтай өдөр болно. Сандарч догдолж, баярлаж бас айж байна. Хамгийн гол нь би зөв замаараа явж байна" хэмээн бичиж байсан билээ. Залуу хосууддаа уншигчдын өмнөөс аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Д.Ана