Үндэсний статистикийн хорооны “Монгол Улсын хүүхэд хамгааллын статистик”-ын газрын мэдээлснээр, 2025 онд улсын хэмжээнд 121.4 мянган хүүхэд шүд цооролтой бүртгэгджээ.

Энэ нь өмнөх оноос 27.1 мянгаар буюу 28.8 хувиар өссөн үзүүлэлт байна. Шүд цооролтой хүүхдүүдийг насны бүлгээр авч үзвэл,

  • 0–4 насных 54,044,
  • 5–9 насных 29,440,
  • 10–14 насных 19,294,
  • 15–19 насных 18,581 байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд энэ үзүүлэлт 2021 онд 34.4 мянга байсан бол 2025 онд 121.4 мянгад хүрч, 3.5 дахин нэмэгджээ.