Интерполоор эрэн сурвалжилж байгаа 17 монгол иргэн БНСУ-д оршин сууж байна
1 цагийн өмнө

БНСУ-ын Цагдаагийн байгууллагаас энэ наймдугаар сарын 12-ны өдрийн байдлаар гадаад улсад гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж буй 110 гадаадын иргэн БНСУ-д оршин сууж байгааг мэдээлсэн бөгөөд тэдний 17 нь Монгол Улсын иргэн юм.
Энэ үзүүлэлтээр Монгол Улс Узбекистаны дараа 3-р байрт орж байгаа бөгөөд нийт эрэн сурвалжлагдаж буй гадаадын иргэдийн 15.5 орчим хувийг Монголын иргэд эзэлж байна.
Харьцуулбал:
Хятад — 40
Узбекистан — 19
Монгол — 17
Вьетнам — 13
Казахстан — 8
ОХУ — 7
Киргизстан — 2
Ямар хэргээр эрэн сурвалжилж байна вэ?
Нийт 110 хүний дунд хамгийн олон нь:
Залилан — 47
Мансууруулах бодистой холбоотой хэрэг — 7
Хулгай — 5
Замын хөдөлгөөнтэй холбоотой зөрчил — 5
Бие махбодод гэмтэл учруулсан — 5
Хүч хэрэглэсэн хэрэг — 5
Энэ онд гадаадын улс орнуудад оргон зайлсан, эрэн сурвалжлагдаж байсан нийт 37 этгээдийн байршлыг тогтоож Монгол Улсад авчирсан бөгөөд үүнээс 16 иргэнийг БНСУ-аас авчирсан. Дээрх яллагдагч этгээдүүдэд холбогдох хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Цаашид Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийн БНСУ-д байршлыг тогтоох, холбогдох мэдээллийг шуурхай солилцох, баривчлуулах болон Монгол Улсад шилжүүлэн авах ажиллагааг тус улсын Интерполтой хамтран тогтмол хэрэгжүүлнэ гэлээ.






