Реппер Ginjin, жүжигчин Ц.Цэрэнболд нар хамтарлаа
43 минутын өмнө

Реппер Ginjin болон Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболд нар “Овгор” уран сайхны киноны дууг хамтран дууллаа. “Овоо гар” хэмээх уг дууны продюсероор Алагуй Егоров ажиллажээ.
Гавьяат жүжигчин Ц.Цэрэнболдын хувьд энэ нь түүний дууны анхны уран бүтээл биш. Тэрбээр өмнө нь 2015 онд “Аав” киноны дууг Гавьяат жүжигчин, дуучин С.Нарантай хамтран дуулж, олонд хүргэж байв.
Ташрамд дурдахад, “Овгор кино” нь “Ханхуур” пикчерсийн бүтээл бөгөөд 1980-аад оны Монгол орны ахуй амьдрал, хүний мөн чанар, хүч чадал, нөхөрлөл, сонголтын үнэ цэнийг өгүүлэх юм. Кинонд С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Г.Эрхэмбаяр нар хамтран тоглосон бөгөөд 2026 оны аравдугаар сарын 8-наас олны хүртээл болно.






