“Universe best songs” наадамд оролцон олны танил болсон уран бүтээлч бол дуучин П.Баярцэнгэл. Тэрбээр хамгийн анх сонсогчдыг ёодол гэх урсгалтай танилцуулсан авьяаслаг, өсч яваа дуучин.

Швейцарийн хөгжлийн сантай хамтарсан “Ёодол” цомгоо гаргасан. Хэдэн сарын турш бичлэг сонсч, Альпийн нурууны ард түмний үндэсний урлагийг сурч, монголчуудад хүргэсэн П.Баярцэнгэл  Швейцарт болох ёодолчдын фестивальд оролцох урилга хүлээн авсан билээ. Тэгвэл тэрбээр  фестивальдаа амжилттай оролцоод ирсэн юм. Энэхүү  фестивалийг зарим фэнүүд нь уралдаан гэж ойлгосон бололтой.

Түүнээс нөгөө ёодолчдын тэмцээндээ түрүүлсний юу болсон бэ? хэмээн одоог хүртэл асууж байгаа гэнэ шүү. Тиймээс залруулж хэлэхэд, тэмцээн биш  фестиваль юм.

Уг  фестивалийн үеэр нэгэн телевиз бичлэг хийж буй нь:

Д.Ана