Шууд хаячихаж байгаа юм байх даа. Намайг С. гэдэг 21настай. Найз залуутайгаа үерхээд нэг их олон жил болоогүй ээ. Гэтэл тэр гадаад руу сурахаар явсан юм. Тэгээд бид 2 онлайнаар харьцдаг байлаа. Гэтэл намайг гэнэт блок хийгээд таг болчихлоо. Найзынхаа хаягаар орж үзтэл би нүдэндээ ч итгээгүй зүйл харсан. Тэр өөр эмэгтэйг үнсэж үнсэлцэж байгаа зургаа оруулж миний сайхан хайр энэ тэр гээд юм бичээд оруулсан байлаа. Юу ч яахав ганц бие бол дуугүй орхиод бүгдийг мартана. Харин би гэж хүн одоо 3 сартай жирэмсэн түүнд хэлээгүй явуулчихсан. Үүндээ их харамсаж байна. Ийм хурдан хаячихаж байгаа юм байх даа. Одоо хүүхдээ яах уу, гаргах уу найзууддаа ч ер нь хэнд ч хэлж чадахгүй байна. Та бүхэн надад зөвлөж туслаарай.