Би одоо 32-той, хүүхэдтэй эмэгтэй. Нөхөртэйгээ 6 жил хамтдаа амьдарсан юм. Гэтэл нэг л өдөр бид 2 салсан. Тэр аль хэдийнээ өөр эмэгтэйтэй болж, хүүхэдтэй болсон.

Би түүнээс салснаасаа хойш эрэгтэй хүнтэй их уулзаж учраагүй ээ. Зөвхөн хүүгээ л бодоод явахаас өөр зүйлийг бодолгүй явлаа. Саяхан нэг залуу уулзах санал тавиад би ч удаан бодож байгаад нэг удаа уулзаад үзье гээд уулзсан. Харин сүүлийн үед тэр залуу 2улаа сууж нэг бүл шиг сайхан амьдрая гэж гуйх боллоо. Надад эр хүнд итгэх итгэл үгүй болсон болохоор маш их эргэлзэж байна. Дээр нь тэр өмнө нь хүнтэй сууж байгаагүй үр хүүхэдгүй болохоор аав, ээж нь намайг хүлээж авах болов уу гэдгээс маш их санаа зовж байна. Надад сэтгэлийн дэм хайрлаж, ийм амьдралтай санаа бодлоо хуваалцаарай.