“Х Түц” хамтлагаас өрх тусгаарлаад тун ч удаагүй байгаа Монголын тайзны урлагийн отгон продакшн “Эмоци” удахгүй анхны шоу жүжгээ толилуулахаар бэлтгэл ажилдаа ороод байгаа билээ.

Эрч хүчээр дүүрэн 20 хүний бүрэлдэхүүнтэй, Тэмка, Төөтөө, Нарансолонго тэргүүтэй тус хамтлаг анхны клип "I love you baby" дууныхаа зураг авалтын ажлыг эхлүүлээд байна.