Нутгийн хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн зарим газраар их бороо, баруун зүгийн нутгийн хойд хэсэг, говь болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр, бусад нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 27-32 градус, Алтайн өвөр говь болон зүүн зүгийн нутгаар 24-29 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс хойш эргэж секундэд   6-11 метр, зарим үед түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 12 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.