Сайн байна уу, Би та бүгдээс нэг зүйл асуух гэсэн юм. Би одоо жирэмсэн 7 сартай төрөх дөхсөн. Харин намайг жирэмсэн гэдгийг мэдээд л найз залуу маань холбоогоо тасалж алга болсон. Саяхан түүнийг хаана байгааг нь мэдсэн. Тэгээд хүүхдээ би төрүүлэхээр шийдсэн харин чи тэтгэмжийн мөнгөө өгнө биз дээ гэсэн чинь өөдөөс чи бид 2 гэрлээгүй, гэрлэлтийн баталгаагүй юм чинь чи надаас сохор зоос ч авч чадахгүй хэн чамайг наад хүүхдээ гарга гэсэн юм гээд баахан хашгижаж загнасан. Би судлаад үзсэн чинь гэрлээгүй, батлуулаагүй бол авдаг л юм шиг байна. Харин тэр одоо ажлаасаа гараад дахиад оюутан болж тэгэхэээр цалингүй хүнээс яаж тэтгэмж авдаг юм бол, би хэрхэн хөөцөлдвөл болох вэ? Том гэдэстэй болчихсон болохоор гадуур гараад явж чадахгүй байна аа. Асууж сураглаад зөвлөгөө өгөх хүн байвал хэлж өгч тус болоорой.