Би одоо 24 настай.  4 жилийн өмнө 2 жил гаран нэг залуутай үерхэж байгаад  салсан юмаа.  Ганц бие болчихсон хэцүү байхад ажлаар  хааяа нэг уулздаг байсан  залуу хойноос гүйдэг болчихсон байсан.  Жил гаран хойноосоо гүйлгэж байгаад   ганцаардаад ч гэх юм уу, сайхан сэтгэлтэй, халамжтай болохоор нь би үерхсэн.

Үерхээд одоо жил гаран болж байна. Хоёр гэрээрээ ч орж гардаг болсон.  3 жилийн дараа хөөрхөн хүүхэдтэй болно гээд бүүр төлөвлөгөөгөө гаргачихсан байсан юмаа. Тэгээд өчигдөр л би яг яахаа мэдэхгүй сонин байдалд орчихлоо.  Найз залуугаа усанд орж байхад нь хардаад утсыг нь үзсэн биш буруудлаа. Утсыг нь үзэж байгаад миний экстэй танил,  гайгүй сайн найзууд гэдгийг нь мэдлээ.  Манай хүн намайг эвгүй байдалд оруулахгүй гээд надад хэлээгүй бололтой юм. Экс надтай явж байгааг нь одоохондоо мэдээгүй юм шиг байнаа.

Би одоо яах вэ?  Миний экстэй найз гэдгийг нь мэдээгүй чигээрээ жүжиглэх үү?  эсвэл найз залуутайгаа яг энэ асуудлаар ярилцах уу?  арай миний найз залуу экстэй маань хуйвалдчихсан юм биш байгаа?  хэзээ нэг өдөр чиний экс чинь надад ингэсэн тэгсэн гээд хэзээ нэгэн цагт агсам тавих юм биш байгаа?

Яах вэ? Надад маш эвгүй байна.