“Х-Түц” продакшны уран бүтээлчид намар цагийн нээлтийн тоглолт “Амьдрал чиний төлөө” хэмээх цоо шинэхэн тоглолтоор үзэгчиддээ бэлэг барихаар бэлтгэлдээ оржээ. Энэ сарын 15-аас эхлэх тэдний тоглолт залууст чиглэсэн, өөдрөг, гэгээн зүйлсийг харуулахаар төлөвлөсөн байна.

 Учир нь улс орны нийгэм, эдийн засгийн байдал таагүй байгаа энэ үед хүмүүст бага ч болов урам хайрлаж, инээд бэлэглэхээр энтертайнмент шоу зохион байгуулахаар шийдсэн аж. “Амьдрал чиний төлөө” шоу тоглолт өдөр бүр СТӨ-нд болно.

 Дашрамд дурьдахад, тус хамтлагийн уран бүтээлчид тайз, дэлгэцийн бүтээл тавихаар зэхэж байгаа бөгөөд үүний тулд сайн зохиолын эрэлд гарчээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99235678 утаснаас лавлаарай.