Карина Чикитова гэх 3 настай бяцхан охин Сибирийн ойд төөрч, 11 хоногийн дараа олджээ. Тэрээр ээж аавтайгаа цуг өнгөрсөн 7 сарын 29-ний өдөр Бүгд Найрамдах Саха улсал байрлах гэр рүүгээ явж байгаад төөрсөн байна. Каринагийн ээж нь охиноо аавтайгаа хамт яваа гэж бодсон бол аав нь ээжтэйгээ цуг яваа гэж бодсон гэнэ. Сибирийн ойд ямар ч холбоо барих боломжгүй учраас тэд 4 хоногийн дараа уулзаж охиноо алга болсныг мэдэж. Ингээд хайж эхэлжээ. Тэд хаанаас хайхаа мэдэхгүй байсан ч эрлээ үргэлжлүүлсээр байв. Харин охинтой хамт явсан нохой нь гэр бүлийнхэнд нь хэл дуулгаж, түүний байгаа газрыг зааж өгчээ. Энэ хугацаанд 3 настай Карина охин 11 хоногийн турш уулын зэрлэг гүзээлзгэнэ идэж, голын ус ууж амь зогоосон байна. Хүйтнээрээ алдартай Сибирийн ойд баавгай, чоно элбэг хэдий ч охины аз дайрч тэрээр амьд үлдсэн гайхалтай хэрэг гарчээ.