Өнөөдөр 10:00 цагт ЭМЯ-нд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарлажээ. 

Энэ хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар танилцуулах аж. АОХН-ийн сайд нарын бага хурлын үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр багагүй хугацаанд хуурай өлсгөлөн зарлаж, эрүүл мэнд нь дордсон тухай хэвлэлээр мэдээлж байсан билээ. Тэгвэл өнөөдөр Удвал сайд намын даргынхаа биеийн байдлын талаар мэдээлэл хийх бололтой.