Боловсрол, шинжлэх ухааны яам өнгөрсөн хичээлийн жилд 100 сургуульд хими, физикийн иж бүрэн лаборатори олгосон. Тэгвэл удахгүй бусад сургуулиудад өгөхөөр бэлдэж байна гэж БШУЯ-аас мэдээллээ. Тус  лаборатори нь 10 иж бүрдэл багаж, тоног төхөөрөмжтэй, багш, сурагчийн туршилтын долоон ширээтэй, 70 төрлийн туршилт хийх боломжтой дэлхийн жишигт нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн юм. Үүнийг хэрэглэн суралцсанаар хүүхдүүд самбар дээр бичсэн физик, химийн томъёог бодит байдал дээр туршин үзэж, илүү сонирхолтой байдлаар суралцах боломж бүрдэнэ. Өнгөрсөн жил шинэ лабораторитой болсон сургуулийн сурагчид физик, химийн хичээлдээ маш хурдан ахиц гаргаж байсныг багш нар нь ярьж байсан юм.