Монгол Улсаас БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгд суугаа Ерөнхий консулын газрын ажилтан “О” гэгч энэ сарын 8-ны өдөр амь насаа алджээ.

Талийгаач эмэгтэй 42 давхар барилга дээрээс унасан байдалтайгаар олдсон байна. Уг хэргийг Хонконгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Тэрээр өнгөрсөн хоёрдугаар сард  Монгол Улсаас Хонконгод суух консулаар томилогдсон ч ажилдаа өнгөрөгч долдугаар сард 29-ны өдөр орсон байна.  Эх сурвалжийн хэлж буйгаар  талийгаач О нь хэдэн сарын өмнө  хамт амьдардаг хүмүүстээ "Намайг хүн дагаад байна. Нэг хүн өдөржин дагалаа. Яагаад дагаад байгааг мэдэхгүй байна" гэж ярьжээ. Түүний энэ яриаг сонссон хүмүүс гадны нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй хэмээж байна.

Х.Даваа