ШУЗТ-ийн 102 тусгай дугаарын утсанд 2014.08.13-ны өдрийн 05:00 цагаас 2014.08.14-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4037 удаа холбогдсоноос, гэмт хэрэг, зөрчлийн 1209, зам тээврийн ослын 348, мэдээллийн дагуу шалгахад, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдэл бүртгэгдснээс 38 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн холбогдох нэгжүүд шалгаж байгаа аж.

Тухайлбал, СХД-13 хороонд хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагыг авч НЦГ-ын ШУЗХ-ийн алба хаагчид шалгажээ.  Тус хороонд оршин суух 22 настай эрэгтэй Ц-г хамаатны эгч БГД-12 хороонд оршин суух 34 настай эмэгтэй Б нь хүзүүнд нь 1 удаа мэсний зүйлээр гэмтэл учруулан амь насыг нь хохироосон хэргийг СХД-ийн цагдаагийн гуравдугээр хэлтэс шалгаж байгаа юм.

Энэхүү мэдээг иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно.