Би удаан бодож байж шийдвэр гарган энэхүү захиаг бичлээ. Та нар надад сэтгэлээсээ туслаж зөвлөгөө өгнө гэдэгт итгэж байна. Би нөхөртэйгээ хамт амьдраад 4 жил болж байна. Бид 2 хүүхэдгүй тус тусын ажлаа хийгээд л боломжын амьдарч явна. Анх хамт учирсан цагаас хойш нэг тийм үе үе сонин зан гаргаад байдаг байсан юм. Юу ч гэмээр бэ дээ заримдаа эмэгтэй хүн шиг л аашилдаг байлаа. Эхэндээ би олон эгч нартай айлын ганц хүү ийм л болчихдог байх гэж боддог байсан юм. Тэгсэн саяхнаас гэртээ ирж хонодоггүй нь улам ихэсээд ирэхээр нь гайхаад хар төрөөд явчихлаа. Тэгээд үргэлж л ажлынхаа нэг залуутай салахгүй хамт явж байдаг юм. Тэгээд тэрэнтэйгээ хүртэл буудалд хоносон байна. Би өөр бүсгүйтэй хоносон байх гээд хардаад байсан чинь үгүй болж таарлаа. Тэр гомо юм байна үүнийгээ надаас маш их нуудаг байж, өөрөө нуухгүй бол болохгүй албан тушаал хашдаг хүн. Хэн ч харсан тийм харагддаггүй. Үүнийг сонсоод би итгээгүй ээ. Тэр намайг хардаад хэрүүл үүсгэсэн болохоор би чамд үнэнээ хэлье гээд хэлсэн нь энэ. Өөрөө тийм байхыг хүсдэггүй хэрнээ цаанаас л өөр чиг хандлага руу тэмүүлж хүсээд байдаг гэнэ. Уул нь тэр намайг орон дотроо жаргааж чаддаг галзуу сексдэг болохоор би яаж гомо хандлагатай гэж бодох билээ. Өөрөө ч энэ зүйлээс салмаар байна гээд уйлаад би бүүр яаж туслахаа мэдэхээ байлаа. Үүнийг эмчлэх ч юм уу, тэр хүслийн дарах арга байдаг боловуу??? бид 2-т туслаач.