"Үнэн үү" ток шоугаар олны танил болж өдгөө дуучин С.Сэрчмаатай хамтран NB & Sally нэвтрүүлгээ хийж буй хөтлөгч Б.Нямбаярыг уншигч та андахгүй.

"Монголын саятан" гээд нэвтрүүлэг хийж олон саятан төрүүлэх гэсэн зорилготой эхэлсэн гэдэг.  Үнэн үү ток шоунд нь 80 орчим хүмүүс оролцсон хэмээсэн. Энэ талаар тэрбээр  "Нэвтрүүлгийнхээ цагт баригдаад зарим яриаг нь хассан байдаг юм. Тэрийг оруулаад наана нь жаахан өмнөтгөл хийсэн. Ямар асуултандаа хариулт авах гэж ямар тактик барьж ажилласан юм. Загнахдаа  загнаж, аргадахдаа  аргадаж зарим үед тэнэг царайлж байж асуултандаа  хариулт авах гэж ийм хүний дүрд хувирсан юм гээд л. Янз бүрийн шилжилт хөдөлгөөн хийж асуултандаа хариулт авах  хичээснийг маань сэтгүүлч хүмүүс бол мэдэж байгаа байх. Нэвтрүүлэг маань өөрөө өөртөө л болсон. Энийгээ ном болгоод гаргачихъя. Нэвтрүүлгээр орсон ч телевизээр цацаж амжаагүй зургаан хүн байдаг юм. Тэр дугааруудаа флаш дискэн дээр хуулчихвал хүмүүс ажил дээрээ ч юм уу, гэртээ ч юм уу сонирхог гэж бодсон. Номыг нь хөдөө гадаа явахдаа уйдвал уншина биз" гэж нэгэн ярилцлагдаа дурьдаж байжээ.

Нэг хэсэг түүнийг номоо гаргах болсонд хэсэг бүлэг нөхөд дургүйцэж сайтуудаар “Нямбаяраа чи хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гээд мэдээ гаргаж байсан удаатай.  Уг мэдээг уншсан Нямбаа  номоо 5 мянган хувь  хэвлүүлчихье гэж бодож үзсэн гэдэг. Гэсэн хэдий ч нэгэнтээ өөрийнхөө төрсөн өдөрт бэлэг бариад 99 ширхэгийг хэвлүүлэхээр болсон болохоор тэрийгээ л хэвлэлүүлж найз нөхөд, хамаатан садандаа дурсгасан аж. 

Нэг ажил эхлүүлсэн бол дуусгаж, нэг зүйл цуглуулсан бол үнэнч хадгалдаг зантай бололтой. Тэрбээр "СД-ны цуглуулгаа хайрцагнаас нь гаргаж салхи орууллаа..."гэж цахим найзууддаа гайхуулав. Түүний СД-ний цуглуулгыг харсан хүмүүс "үнэн үү?" гэж асуухад "Ээ л дээ минийх ш дээ. Надад тэгж хүний зүйлээр жоохон хүүхэд шиг онгирох хэрэг байхгүй ээ хэмээн тунирхан хариулжээ. 

Д.Ана