2014-V-08-аас 2014-VIII-16-ны хооронд олон нийтийн  телевиз, радио, өдөр тутмын сонин, сэтгүүл, хамгийн их хандалттай топ 20 веб сайтуудаар мэдээлсэн мэдээллүүд, Монгол Улсын Үндэсний Статистикийн хорооны албан ёсны мэдээлэл, тоо баримтад тулгуурлан нэгтгэв.

Д/Д

ХУГАЦАА

Хоног

БОЛСОН ҮЙЛ ЯВДАЛ

  1.  

2014.05.08

1

ЭЗЭН-100 ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ.

“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүдийн 76,2%ийн санлаар баталсан  эхний өдөр л 1790төг байсан  ам.долларын ханш 1800төг болж өсөв.

  1.  

2014.05.09

2

МАН-ТАЙ ЭВСЭХИЙГ ХҮСЭВ.

АН-ынхан УИХ-ын Гишүүн С.Баярцогтоор дамжуулан МАН-тай Үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулах саналыг гаргав. АН дангаараа 100 хоногт ЭЗ-аа эрчимжүүлж чадахгүй, тиймээс МАН-тай хамтрах хэрэгтэй гэсэн саналыг АН-ын гишүүд гаргаж эхлэв.

  1.  

 

 

 

 

2014.05.10

 

 

 

 

3

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНИЙГ ЧӨЛӨӨЛӨВ.

“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэр гарав.Иймээc цахилгааны үнэ нэмэгдэх нь тодорхой болсон ба цахилгааны үнэ 10-15%, дулааны үнэ 2 дахин өсөхөөр болов.

  1.  

ДУНДГОВЬ АЙМАГТ ЭМЧИЙН БУРУУГААС НЯРАЙ ЭНДЛЭЭ

-Эмч нарын буруугаас Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт дахин нэг нярай эндэв. 2014 оны 7-р сарын байдлаар нялхсын эндэгдэл 662-728 болж, өмнөх оноос10%-иар, 5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 812-884 болж 8,9%-иар нэмэгдэв.

-Хагалгаа хийх эмчгүйн улмаас Булган аймагт нэг эмэгтэй нас барж, дөрвөн бага насны хүүхэд өнчрөв.Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэв.

  1.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2014.05.12

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

5

ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХИЙН БАС НЭГЭН ХУУЛЬ БУС ҮЙЛДЭЛ

Ерөнхий сайдын мэдээлэл технологийн орон тооны бус зөвлөх Р.Отгонтулга ямар ч тендергүйгээр нийтийн тээврийг ухаалаг системжүүлэх нэрийдлээр “Слайд” компанид 13,3 тэрбум төгрөг олгов.

 

 

  1.  

Д.БАТЦОГТ ГИШҮҮН ЭВСЛИЙН БҮЛГЭЭС ГАРАХАА МЭДЭГДЛЭЭ

УИХ-ын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт  УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгт албан бичиг илгээж бүлгээс гарах болсноо мэдэгдсэн байна. Д.Батцогт гишүүний хувьд бүлгээс гарах болсон шалтгаанаа  “Бүлгээс гарах хэд хэдэн шалтгаан бий.  Миний үзэл бодол эд нартай таарахгүй” хэмээн товчхон хариулав.

  1.  

АРХАНГАЙН ДАВХАР ДЭЭЛТНҮҮД ТЭРГҮҮНИЙ СУМЫГ ЛУЙВАРДАВ.

ЗГ-аас 2 жил тутам шилдэг сумыг шалгаруулж шагналд нь 100 саяын урамшуулал олгодог бөгөөд энэ жил хангайн бүсээс Хөвсгөл аймгийн Тариалан сумыг шалгарсан талаар шалгаруулалтын комиссоос мэдэгджээ. Харин Засгийн газрын мэдээлснээрАрхангай аймгийн Эрднэмандал сум гэж зарлав.Энэ шийдвэрийг гаргахад нөлөөлсөн эрхмүүд бол Архангайгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эрдэнэмандал сумын унаган хүү гэгддэг Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд хатагтай Н.Удвал нар хамтран уг “хор”-ыг найруулжээ.

  1.  

 

 

 

 

 

 

 

2014.05.13

 

 

 

 

 

 

 

6

ГАЗРЫН ТОСНЫ ГАЗРЫН ДАРГА АСАН Д.АМАРСАЙХАН

ЗУУРДААР НАС БАРЛАА.

Газрын тосны дарга асан Д.Амарсайхан ШШГЕГ-ын харъяа хорих 461-р ангид 17цагийн үед  уулзалтын өрөөнд амьсгал хураалаа. Түүнд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан бөгөөд түүний өмгөөлөгч болон ар гэрээс өвчний түүх, эмчийн дүгнэлтийг үндэслэн таслан сэргийлэх арга хэмжээг хойшлуулж өгөхийг хүсч байсан боловч прокурор болон мөрдөн байцаагчийн зүгээс эс хэрэгссэний улмаас эмнэлгийн тусламж авч чадалгүй байсаар хорих ангид зуурдаар таалал төгсөв.Сөрөг хүчнийхнээ хорьж, барьж, шийтгэх шинэ үеийн хэлмэгдүүлэлтийг эрх баригчид сүүлийн 2 жил хийж байна.

  1.  

ДАХИН НЭГ ҮЛ ОЙЛГОГДОХ ТЕНДЕР

Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос Нийслэлийн удирдлагууд парк шинэчлэл нэрийдлээр 150 автобус худалдаж авахаар болж буйг мэдээлэв.Гэтэл 100-г нь дотооддоо угсарсан буюу тус бүрийг нь 150мян ам.долларын үнэтэй байхаар тооцжээ.Энэ нь гадаадаас автобус оруулж ирснээс 2 дахин үнэтэй талаар мэдэгдэв.Мэдээж цаана нь цөөхөн хэдэн хүмүүс хөлжиж байгаа талаар иргэд шүүмжлэв.

 

 

 

  1.  

 

 

 

 

 

 

2014.05.14

 

 

 

 

 

 

 

7

 

ҮЙЛДВЭР ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД ОГЦРОХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЛАА.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас ҮХАА-н сайд Х.Баттулгыг сайдаас нь чөлөөлөхөөр боллоо.АН-ын фракцын зөрчил улам газар авав.

  1.  

МОНГОЛ УЛСЫН ӨРИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА.

Өрийн удирдлагын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ.“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд “Өрийн удирдлагын тухай” хуулийн төслийг боловсруулахаар болж, нэмж өр тавихаар хэлэлцэж эхэллээ.Манай улс 2,5 тэрбум долларын зээлтэй байгаа. Энэ нь ДНБ-ний 62 хувьтай тэнцэж байгаа юм. Гэтэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд гадаад өрийн дээд тааз ДНБ-ний 40 хувиас хэтрэх ёсгүй гэсэн байдаг. Энэ заалт аль хэдийнэ зөрчигдчихөөд байхад Өрийн удирдлагын тухай хуулиар энэ хэмжээг 70 хувьд хүргэж, үүн дээр Засгийн газрын баталгаа 20 хувь нийтдээ ДНБ-ний 90 хувьтай тэнцэх хэмжээнд хүргэх гэж байгааг УИХ дахь МАН-ын бүлгээс эсэргүүцэв.

  1.  

2014.05.15

8

О.БААСАНХҮҮ ГИШҮҮН НЯЦАВ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Хууль зүйн сайдХ.Тэмүүжинг огцруулах өргөдлөө татаж авлаа. АН-ынхан хариуцлагагүй сайдаа авч үлдэж чадлаа.Аль алиных нь нэр хүнд унав.

  1.  

 

 

 

 

 

2014.05.16

 

 

 

 

 

9

“АШИГГҮЙ” АШИГ МАЛТМАЛЫН ХУУЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ.

-“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж эхэлсэн ба УИХ-ын хаврын чуулган сүүлийн өдрөө /2014.07.01/ энэ хуулийг яаран сандран баталсан нь Монголын үүц болсон орд газруудыг гадныханд өгч, ямар ч хамаагүй аргаар мөнгө босгохоор шийдвэрлэсэн нь тодорхой болов.

-Ашигт Малтмалын газрын өмнө нь цуцлагдсан 106 лицензийг 60 гаруй болгон цөөрүүлж, бусдыг нь буруу замаар будаа тээлгэн зувчуулах гэж буйг хэвлэлүүд мэдээлэв.

  1.  

МУИС-ийн ШИНЭЧЛЭЛ УТГАА АЛДАВ.

МУИС-ийн шинэчлэл утгаа алдаж МУИС-ийн захирал А.Галтбаярын эсрэг багш, оюутнууд нь босч, жагсаал хийв.

  1.  

2014.05.17

10

ТҮЛЭНХИЙН ТӨВИЙН БАРИЛГА БАРИГДАХГҮЙ

Түлэнхий төвтэй болохгүй талаар Эрүүл мэндийн сайд өөрөө батлаад өглөө.Түлэнхийн төв сард 30 сая жилд 360 төгрөгийн түрээс өгч байна.

 

 

 

  1.  

 

 

 

2014.05.18

 

 

 

11

ТӨРИЙН ДАНХАЙСАН БҮТЭЦ ХЯМРАЛД ХҮРГЭВ

“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд төсвийн зардлыг 20% хувиар бууруулах талаар Н.Алтанхуяг сайд мэдээлсэн.Гэвч өмнө нь 11 яам, 15 сайд, 12 дэд сайдтай байсан төрийн бүтэц, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн Засгийн газрын үед 16 яам, 19 сайд, 17дэд сайдтай болж, төрийн албан хаагчдын тоо 121600-167800, төрийн өмчит аж ахуйн нэгжийн тоо 26900-49600, газар хэлтсийн дарга нарын тоо 85-201 болж өсөв.Мөн УБ хотын захирагч 3-9 орлогчтой, Аймаг, дүүргийн засаг дарга нар 1 орлогчоос 2-4 орлогчтой , 334 сумын 1 орлогчоос 2-3 орлогчтой болж өсөв.Энэ хугацаанд төрийн албан хаагчдын орон тоог бууруулж чадсангүй.

  1.  

2014.05.20

13

17,6 ТЭРБУМААР НЭГ УДААГИЙН ЗАМ БАРИВ.

Ерөнхий сайдын мөргөлд зориулж бүтээсэн 17тэрбумын үнэтэй Дорноговь аймгийн Сайншанд сумаас Хамрын хийд чиглэлийн 42км замыг 2013 оны 11сард ашиглалтанд өгч Ерөнхий сайд өөрийн биеэр очиж тууз хүртэл хайчилсан.Гэтэл хавар болоход бараг машин яваагүй зам нь эвдэрч хэмхэрснийг дахин засахаар болов.

  1.  

2014.05.21

14

СТРАТЕГИЙН ОРД ГАЗРУУДАА ЛОМБАРДАХ САНАЛ ГАРГАВ.

Тавантолгойн ордыг 500сая ам.доллараар наймаалцах гэж байна. “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд мөнгө босгохын тулд зарим орд газраа ломбардах санал Эдийн засгийн хөгжлийн яамнаас ирүүлжээ.Чингис нэрээ худалдаж идчихээд, одоо газраа барьцаанд тавьж туух урдалдаанд орлоо.АН-ын бүлгийн хуралдаанаар үлдсэн 2 жилд мөрийн хөтөлбөртөө тусгасан зүйлсийг хэрэгжүүлэхийн тулд ямар ч хамаагүй аргаар мөнгө босгоё, айхгүй өр тавъя гэж шийдсэн талаар эх сурвалжууд мэдээлэв.

  1.  

 

 

 

 

 

2014.05.22

 

 

 

 

 

15

ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН “ИЗИНИС ЭЙРВИЗ” ХХК ДАМПУУРАВ.

Иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвиз” ХХК дампуурсан нь Монгол Улсын эдийн засгийн байдал уналтанд орж, энэхүү салбар дахь төрийн бодлого алдагдсанаас гадна Засгийн газар  “Оюу толгой” төсөлтэй хэл амаа ололцож чадахгүй байгаагаас шалтгаалан олон хүн ажлаас халагдсанаас үйлчлүүлэгчгүй болсон хэмээн шинжээчид дүгнэв.

  1.  

ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЭХЭЛЛЭЭ.

Төсвийн тодотголын тухай хуулийн хэлэлцүүлэг 26хоногоор хэтэрч Төсвийн алдагдал ДНБ-ий 2% байх ёстой ч 10%-д хүрсэн гэх зэргээр хууль зөрчив.Мөн барилгын салбарын төсвийг ямар ч тооцоо судалгаагүйгээр 2 дахин нэмэгдүүлж  оруулж ирэв. Тухайлбал: Сумын жирийн нэг барилгын төсвийг 320 саяар20 ортой эмнэлгийн төсвийг 720 саяар нэмсэн байна.Мөн яг адил 2 барилга үнийн зөрүүтэй байв.Тухайлбал:Соёлын төвийн барилгыг Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 863 сая төгрөг, Гэтэл Орхонтуулын багийн соёлын төвийг 1 тэрбум 383 мянгагэж ялгаатай төсвүүд гарав.

  1.  

2014.05.23

16

НИЙСЛЭЛИЙН БҮХ ДҮҮРГИЙН ДАРГА НАР ДӨРВӨН ОРЛОГЧТОЙ

УИХ-ын гишүүн, МАН-ын Улаанбаатар хот хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар, бусад хүмүүсийн хамт “Нийслэлийн данхайсан бүтэц” сэдвээр хэвлэлийн бага хурал хийв. Тэд нийслэлийн бүтэц, орон тоо, зардал сүүлийн хоёр жилд хэрхэн нэмэгдэж байгааг тоо баримтад түшиглэн танилцуулсан юм.Тухайлбал:Нийслэлийн бүх дүүргийн дарга нар 4орлогчтой ба 2014 онд нийслэлийн төрийн албан хаагчдын орон тоо 2900 буюу 27,2%-иар, цалингийн зардал 24,4 тэрбум буюу 94,6%-иар өссөнийг мэдээлэв.”Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд нэг хурган дарга, төрийн албан хаагчдын тоог цөөлсөнгүй.

  1.  

2014.05.28

20

ОЮУТОЛГОЙ ХК 300 АЖИЛТНАА ХАЛАВ.

“Оюутолгой” ХХК нь Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээнээс болон татварын торгууль ноогдуулсан байдлаас шалтгаалан 300 ажилтнаа ажлаас халав.

  1.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2014.05.29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

21

МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛИЙГ БУУРУУЛАВ.

Олон улсын  “Мооdy’s” агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг B1-B2 болгон  буулгасан ба энэ нь манай эдийн засагт өгч байгаа үнэлгээ ба Мооdy’s агентлагийн мэдээлснээр гадаад валютын нөөц буурсантай холбоотой хэмээн тайлбарлав.Мөн бусад олон улсын агентлагууд одоо мөрдөж байгаа мөнгөний бодлогоо хэвээр баримтлах юм бол цаашид ч эдийн засаг хүндэрч ойрын хугацаанд сайжрах төлөвгүй гэж мэдээлэв

  1.  

ХОГНЫ НОГООН УУТЫГ ДАХИН ТАРААНА.

Нийслэлийн засаг дарга Э.Бат-үүл 5.7 тэрбум төгрөгний ногоон уутыг дахин тараахаар болжээ.Бүх нийтийн санал асуулгыг цахимаар авахаа больж түүвэрчилсэн судалгааг ямар иргэдээс сонгон авч дүнг гаргасан талаар цахим ертөнцөөр маргаантай хэвээр.Энэ мөнгөөр120 хүүхдийн 5 цэцэрлэг, 600 хүүхдийн 2 сургууль, 200 ортой 4 эмнэлэг барих боломжтой байв.

  1.  

БОНДЫН ХӨРӨНГИЙГ ДУРААРАА ЗАРЦУУЛЖ БАЙНА.

Чингис бондын зарцуулалтыг Өвлийн хүлэмж нэрийдлээр-Өвлийн хүлэмжийн аж ахуй” байгуулахад Чингис бондоос нийт 27 орчим тэрбум төгрөг хуваарилсан. 80 орчим аж ахуйн нэгж саналаа ирүүлснээс 16 компанийн төсөл банкны шаардлагыг хангаж, зээл нь батлагдан ажлаа эхлүүлж, эхнээсээ ургацаа хурааж байгаа гэж мэдээлсэн боловч 7-р сарын байдлаар Үндэсний статистикийн газраас мэдээлсэн 11 захын үнийн дүнг нэгтгэн гаргасан дүнгээс харахад төмс кг нь-1320төг, лууван-2100 төг, манжин-2000 төг болж өссөн байв.

 

 

 

  1.  

Н.АЛТАНХУЯГ 480 САЯАР Н.БАТБАЯРЫГ АВАРНА.

Эдийн Засгийн Хөгжлийн яамны сайд Н.Батбаярыг дээд тэнгэрээс ажлаа хийдэг талаар хэвлэл мэдээллээр шүүмжлэн огцруулах талаар МАН-ын бүлэг шаардлага хүргүүлжээ.Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг 16 яамнаасаа тус бүр 30саяыг татаж хөрөнгө босгон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй гэрээ байгуулж Н.Батбаяр сайдаа авч үлдэх гэж байгаа талаар твиттер орчинд багагүй шуугиан тарив.

  1.  

2014.06.03

26

ТАЛХНЫ ҮНЭ НЭМЭГДЛЭЭ

Эдийн засгийг идэхжүүлэх 26 дах хоногт талхны үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдлээ. “Талх чихэр”ХК, “Атар өргөө” ХК-ууд талхны үнээ 50-100 төгрөгөөр нэмж борлуулж байгаа гэж хэллээ.Тухайлбал Мишээл талх 1050-1150, зууван чех 850-950 болж өсчээ.Үүнийхээ шалтгаанаа түүхий эд нэмэгдсэнтэй холбон тайлбарлав.Иргэд талхыг таллан авч байгаа бичлэг телевиз, вэбсайтуудаар цацагдав.

  1.  

2014.06.04

27

“888” ТӨСЛИЙГ ЗАРЖ БАЙНА

Засгийн газрын Үйлдвэржилтийн зээлийн дээд тэнгэрээс асуусан “888” төсөлд шалгарсан 4 тэрбумын төслийг зарна гэсэн зар явах болов. “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хүрээнд эхний ээлжинд Хөгжлийн банкаар дамжуулан 100 тэрбумыг олгохоор болсон ч “888” төсөл одоог хүртэл санхүүжилтээ олгож эхлээгүй байгаа талаар мэдээлэв.

  1.  

2014.06.05

28

ЕРӨНХИЙ САЙД ХУУЛЬ БУС ШИЙДВЭР ГАРГАЖ ДУНДГОВИЙН ЗАСАГ ДАРГЫГ ОГЦРУУЛЛАА.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зургадугаар сарын 2-ндДундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг 2 дах удаагаа огцруулах тухай шийдвэр гаргалаа. Үүний өмнө 2013 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 188 тоот захирамжаараа С.Сүхбаатарыг Дундговь аймгийн Засаг даргын суудлаас огцруулсан. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн энэ оны хоёрдугаар сарын 14-ний 904 дүгээр захирамжаар “Ерөнхий сайдын 188 дугаар захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй. Захирамжийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор давж заалдах  эрхтэй” гэсэн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн хүсэлтийг хангасан шийдвэр гаргажээ. Үүний дараа 2014 оны гуравдугаар сарын 12-нд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 116 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж энэ нь эцсийн шийдвэр болно гэж заажээ.

 

 

 

  1.  

2014.06.06

29

ЕРӨНХИЙ САЙДЫН 50 ТЭРБУМЫН 18 ТЭРБУМ НЬ ХААЧИВ

Ерөнхий сайдын 2013 оны багцад туссан 50 тэрбумтөгрөгийн үлдэгдэл 18 тэрбумын санхүүжилтийг вексел буюу нэг төрлийн өр болгосон байх бөгөөд энэ нь анхнаасаа 50 тэрбумын хөрөнгө оруулалтыг 2013 оны эхний улиралд багтаан байнгын хороогоор батлуулах үүргээ Засгийн газар биелүүлээгүй зөрчсөн, Ерөнхий сайд буюу уг төслийн төсвийн ерөнхийлөн захирагч Н.Алтанхуяг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ, төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 41.2.7 “хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хүрэх үр дүнг хангаж ажиллах” үүргээ хангалтгүй биелүүлсний үр дүн гэжУИХ-ын гишүүд үзлээ.

  1.  

2014.06.11

34

БНХАУ-ААС 1 НАСТ ЦЭЦЭГ ИМПОРТОЛЖ, НИЙСЛЭЛД ТАРИВ

*Үүл баатар цэцэг баатар болж 5,6 тэрбумаар 1наст ургамал тарьж Шинэчлэлийн Засгийн газрынхаа Байгаль орчны яамны зөвлөмжийг үл тоон, Улаанбаатарыг чимэж Эрдэнийн Батүүл “Эрвээхэй” Бат-үүл болсон талаар иргэд шуугив.Жил бүр төсвийн мөнгө гаргуулж байх нь тэдэнд чухал бололтой.Хэмнээд байна уу?...Тансаглаж идээд байна уу?... гэдэг нь ойлгомжгүй болов.

*НИТХ-н 18 төлөөлөгч Бразил руу 6-р сарын 12-22ны хооронд томилолтоор явах нэрийдлээр улсын зардлаар хөл бөмбөгийн ДАШТ үзэж зугаацах гэж байгаа талаар цахим ертөнцөд шуугиан тарив.

  1.  

2014.06.12

35

ХУРАЛДАА СУУДАГГҮЙ, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООГОО УДИРДАЖ ЧАДДАГГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН Ш.ТҮВДЭНДОРЖИЙГ ҮХАА-Н ДАВХАР ДЭЭЛТЭЙ САЙДААР АРДЧИЛСАН НАМ ХҮЧ ТҮРЭН ТОМИЛОВ.

  1.  

2014.06.16

39

ГАДААДЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛНЭ ГЭВ

183 хоногоос дээш Монгол Улсад оршин суусан гадаадын иргэнд газар өмчлүүлэх хуулийн төслийг АН-ынхан батлуулах гэж УИХ-д оруулж ирлээ. Гэвч иргэд олон нийтийн дургүйцлийн улмаас Засгийн газар төслөө тун дурамжхан буцаан татав.

  1.  

2014.06.17

40

НААДМЫН ДАРАА УСНЫ ҮНЭ НЭМЭГДЭНЭ.

Улаанбаатар хот, Налайх, Багануур, Төв аймгийн орон сууц, үйлдвэр, аж ахуйн нэгжийн усны үйлчилгээний үнийг өөрчлөх шийдвэр гарчээ. Тиймээс ирэхдолдугаар сарын 15-ны өдрөөс уг шийдвэрийн дагуу усны үнэ нэмэгдэхээр болов.

 

 

 

  1.  

2014.06.18

41

ХУВЬЧЛАХ ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН НЭГЖИЙН ЖАГСААЛТ ГАРЛАА.

Засгийн газраас төрийн өмчит нийт хорь гаруй аж ахуйн нэгжийг хувьчлах тухай тогтоолын төслийг УИХ-ын Дарга З.Энхболдод өргөн барилаа.Ардчилсан нам хийж бүтээхээсээ илүү хувьчилж, хуваан авахдаа гаргуун гэдгийг 1996-2000 он бидэнд баталж өгсөн билээ.Хувьчлалын цаана ч хуудуутай хулгай их явагддаг даа.

  1.  

2014.06.20

43

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАТТУЛГА НЭВТРҮҮЛЭГ ЦАЦЛАА

УИХ-ын гишүүн Х.Баттулга “100 чухал сэдэв-Тусгаар тогтнол” нэвтрүүлгийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр цацаж одоогийн эрх баригчдын буруу бодлогыг шүүмжлэв.Үүнийг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “шүүмжилж” түүнийг өрөөндөө дуудан уулзах үеэрээ/2014.06.26/, хэвлэлийнхнийг байлцуулж “загнасан” шоу үзүүлбэрийг тавьж нэр хүндээ өсгөв.Гэвч УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүнд бүр өсөв.

  1.  

2014.06.21

44

ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ХЭРЭГ ГАРЛАА.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны адаг замд Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний“Дайчин сүх” ХХК-ний Hyundai Bus маркийн 0522 СҮАдугаарын автобус замын хажуу руу онхолдсон зам тээврийн ноцтой хэрэг гарлаа. Ослын улмаас 6 хүн нас барж 44 хүн гэмтэв.2014 оны эхний 7-р сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын тоо 2787 хүрч 136 хүний алтан амь хохирч 448,2 сая төгрөгийн хохирол учрав.Монгол хүний амь дайн байлдаантай Дэлхийн халуун бүсээс дутахгүй үрэгдсээр...Хариуцлага хүлээх Төр засаг нүдэн балай хэвээр...

  1.  

2014.06.22

45

АЛТАНБУЛАГТ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ ХУДАЛДААНЫ ТӨВ БАЙГУУЛАВ.

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд “Алтанбулаг” худалдааны төвийг нээж, байнгын ажиллагаатай болгов.. Уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Баярцогт тэргүүтэй албаныхан оролцжээ. Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд 24 тэрбум төгрөгийг Засгийн газраас зарцуулсан байна. Гэтэл энд хийгдсэн ажлуудыг нь харвал 24 тэрбум төгрөг зарцуулсан гэдэгт хэн ч итгэхээргүй байна гэж тэнд очсон хүмүүс ярьж байв. Бүр зарим нь энд хууль хяналтын шалгалтыг оруулсан дээр гэх зүйлийг хэлжээ.Зөвхөн Алтанбулагийн чөлөөт бүсийн дэд бүтцийг /цэвэр бохирын шугам/ хийхэд 20 тэрбумыг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн өмнөх эхнэрийн дүүгийн компанид хүргэн Г.Дэнзэн нь тендер нэрээр олгосон ч дэд бүтэц ажиллахгүй байгаа талаар иргэд мэдээлэв.

 

 

 

 

  1.  

 

 

 

 

 

 

 

 

 

2014.06.24

 

 

 

 

 

 

 

 

 

47

“ОЮУТОЛГОЙ” болон ЗГ-ЫН ХООРОНД МАРГААН ҮҮСЛЭЭ

“Оюутолгой” компанид төслийн эхний шатанд албан татвар дутуу төлсөн, санхүүгийн зөрчил гаргасан гэх үндэслэлээр Татварын Ерөнхий газраас дүгнэлт гаргаж акт тавьсан байна. Харин “Туркиз Хилл Ресурс” компаний зүгээс татварын шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байна.

  “Оюутолгой” төслийн гол хөрөнгө оруулагчид хамтран ажиллах гэрээнд заасны дагуу үүссэн маргааныг таслан шийдвэрлэх зорилгоор олон улсын арбитрын шүүхэд хандах магадлалтай байна.  Харин “Туркиз Хилл Ресурс” компани татварын асуудлаа 06 сарын 30-нийөдрөөс өмнө шийдвэрлэхгүй бол гүнийн уурхайн ТЭЗҮ-г боловсруулах хугацааг хойшуулахад хүргэж болзошгүй гэсэн байр сууриа илэрхийлэв.

  1.  

С.ЭРДЭНЭ КАПИТАЛ БАНКТАЙ ЯМАР ХОЛБООТОЙ ВЭ

 МАН-ын бүлэг хэвлэлийн бага хурал хийхэд УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат "Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбумыг 2013 онд Капитал банкинд байршуулсан нь анхаарал татаж байна. Энэ бол “Капитал банкны 39 хувьтай тэнцэнэ" гэсэн утгатай мэдээлэл хийж олны анхаарлыг татав. Өөрөөр хэлбэл энэ банк дампуурвал нийгмийн даатгалын сангийн мөнгө тэр чигээрээ л алга болно гэсэн үг. Тиймээс ийм их мөнгийг яагаад нэг банкинд байршуулав? Ямар ашиг сонирхолын зөрчил байв? гэдэг нь олон хүний анхаарлыг татаж эхэлжээ. Тийм ч учраас олон нийт уг асуудлыг ихээхэн сонирхож зарим ноцтой зүйлийн үзүүрээс атгаад авсан сураг гарлаа. Учир нь С.Эрдэнэ Улсын нийгмийн даатгалын газрын дарга байхдаа л Капитал банкинд улсын мөнгийг их хэмжээгээр байршуулах сонирхолтой болсон гэсэн нэгэн мэдээлэл тарав.

 

  1.  

 

 

 

2014.06.25

 

 

 

 

48

Х.ТЭМҮҮЖИНИЙ НЯЛХ АМРАГ ГЭГДЭХ Г.САРАНГЭРЭЛ “TV-2” ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЧ, ТЭМҮҮЖИНТЭЙ ЯНАГ АМРАГИЙН ХОЛБООТОЙ ГЭДГЭЭ МЭДЭГДСЭН Ч ДАРАА НЬ ХОЛБООГҮЙ БОЛЖ ХУВИРАВ.

  1.  

10 САЯЫН ХУУШУУР

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо наадмын гурван өдөр Засгийн газрын болон УИХ-ын гишүүд, дарга нарын идэх хуушуурын үнийг бодож, нийтдээ  10 сая төгрөг шаардлагатай гэдэг тооцоог гаргажээ. Учир нь өнгөрсөн жилийн наадмаар  сайд,дарга нарт тараасан хуушуур хүрэлцээгүй аж. Тиймээс энэ жил тэдний идэх хуушууранд 10 сая төгрөг төсөвлөсөн гэв.

 

 

 

  1.  

2014.06.27

50

Ц.МӨНХБАЯРТ ОНООСОН 7 ЖИЛИЙН ЯЛЫГ ДЭЭД ШҮҮХ ХЭВЭЭР НЬ ҮЛДЭЭВ.

Засгийн газрын ордон руу дайрч, буун дуу гаргаж урт нэртэй хуулийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн иргэн Ц.Мөнхбаярт 7 жилийн ял оноож хорих 401-р ангид шилжүүлсэн талаар өмнө нь мэдээлж байсан.Иргэн Ц.Мөнхбаяр дээд шүүхэд давж заалдсан ч түүний ялыг хэвээр нь үлдээв.Хүн хороож, хулгай луйвар хийгээгүй түүнд төрийн эсэргүү гэхчилэн дэндүү хатуу ял оноосныг ТББ-ууд эсэргүүцэв.

  1.  

 

 

 

 

 

2014.06.27

 

 

 

 

 

50

ДАРГА НАРЫН ТАНСАГЛАЛ ХЭТЭРЧЭЭ.

2011 он буюу MAH, АН хамтарч засаг барьж байх үедгурван тэрбум гаруй төгрөгийг машин худалдан авахад зарцуулсан бол Шинэчлэлийн Засгийн газар 2013 онд энэ мөнгөний дүнг гурав дахин нэмэгдүүлж, есөн тэрбум 250 сая болгож,  тансаг зэрэглэлийн Lexus-570, Land Cruiser-200, Nissan patrol,Mercedes Benz зэрэг машинуудыг худалдан авсаныг хэвлэлүүд мэдээлэв.

  1.  

МУИС-ИЙН ЗАХИРАЛ А.ГАЛТБАЯР 347САЯ ТӨГРӨГ ЗАВШЖЭЭ.

МУИС-ийн захирал А.Галтбаяр оюутнуудаас анги өөрчлөх нэрийдлээр нэг хүүхдээс 5-6сая төгрөг хууль бусаар авч байсан нь тогтоогджээ.Энэ асуудал дорвитой шийдвэрлэгдэхгүй байгаад оюутнууд эсэргүүцэж жагсаал зохион байгуулж, өөрсдийн шаардлагыг Боловсролын сайддаа хүргүүлээд байна.

Мөн ШӨХТГ-ын дарга О.Магнай А.Галтбаяр захирал нийт347сая гаруй төгрөг хууль бусаар хураан авсан болох нь тогтоогдсон.Гантөмөр сайдад албан тоот хүргүүлсэн гэж мэдээлэв.

  1.  

2014.07.01

54

ХУГАЦАА НЬ УРТ,  ХУУЛЬ НЬ ЦӨӨХӨН УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ӨНДӨРЛӨВ.

2014 оны хаврын чуулган IV.07-VII.01 хүртэл үргэлжилж, бие даасан хууль-10, нэмэлт, өөрчлөлт оруулсан хууль-61, УИХ-ын тогтоолын төсөл-27-г батлав.Гэтэл энэ хаврын чуулганаар 25 хуулийн төслийг хэлэлцэхээр оруулж ирсэнээс харахад, УИХ ажлынхаа 50%-ийг ч хийж амжилгүй тарав.

 

 

  1.  

2014.07.02

55

ГХЯ-НЫ ДОТООД ЗӨРЧИЛ ГҮЗГИЙРЧ, ТНБ-ИЙН ДАРГА Г.ЦОГТСАЙХАН НЬ АЖЛААС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТЭЭ ГАРГАЖЭЭ

ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Г.Цогтсайхан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Түүнийг эрүүл мэндийн шалтгаанаар ийм шийдвэр гаргасан гэсэн яриа бий бол, өөр эх сурвалжууд АН-ын бүлэглэлүүдийн зөрчил гэж тайлбарлаж байна. Аль нь ч байсан ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга энэ сардаа багтаад ажлаа өгөөд мөрөө хөөх бололтой. Энэ асуудлаас болоод ГХЯ-ныхан ихээхэн маргааныг дотооддоо өрнүүлжээ. Эцэстээ ТНБ-ийн дарга болох хамгийн өндөр магадлалтай байсан ТЗУГ-ын дарга С.Сүхболдыгоо ажлаас нь чөлөөлж, хэвлэлээр баахан шуугив. 

  1.  

2014.07.02

55

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАНД ОРСОН ХҮҮХДҮҮД ХАНГАЛТГҮЙ ДҮН ҮЗҮҮЛЭВ.

Элсэлтийн Ерөнхий шалгалтанд орсон хүүхдүүд хангалтгүй дүн үзүүлж, математикийн шалгалт өгсөн31452 хүүхдээс 1043 нь буюу 3.4% нь, физикийн шалгалт өгсөн 20596 хүүхдээс 338 буюу 1.7% нь, монгол хэлний шалгалт өгсөн 17779 хүүхдээс 6238 нь буюу 35.1% нь л босгоо давсан талаар эх сурвалжууд мэдээлэв.Тэгэхээр шалгалт өгсөн хүүхдүүдийн ердөө л1,6-3,3 хувь нь шаардлага хангав.Сурагчид сурах сонирхолгүй болсон уу?,  багш нар хичээлээ муу заасан уу? гэдгийг дүгнэх цаг болов.

  1.  

 

 

 

 

 

 

 

2014.07.05

 

 

 

 

 

 

 

58

ГАХАЙН ОНЦ ХАЛДВАРТ ӨВЧИН ГАРЛАА.

СХД-ийн 21-р хороонд байрлах “Нью-кроп” ХК-ний гахайн фермд мялзан өвчин гарч 451 гахайг устгав.Өвчний шинж тэмдэг нэг сарын өмнөөс илэрсэн байна.Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэ оны 7-р сарын байдлаар гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчинд 1,5 тэрбум төгрөг зарцуулсан нь нилээдгүй өндөр тоо байв.

  1.  

ВЕБ САЙТУУДЫГ ХААВ.

Хувийн бизнесийнх нь булхайг илчилсэн вэбсайтыг,өөрөө даргыг нь томилдог агентлагаа хөдөлгөж хэдхэн цагийн дотор хааж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд халдсан увайгүй үйлдлийг 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гаргасныг зарлав. Утасны цаадах ярианаас өөр ямар ч албан ёсны шаардлага, бичиг цаасгүйгээр нүд ирмэхийн зуурт мэдээллийн хэрэгсэлд халдсан энэ үйлдэл нь Н.Алтанхуягийг Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллах ёс суртахууны эрхгүй хүн гэдгийг нотлох бас нэгэн “хар жишээ” болж байна.Монголын Сайтын Холбооны гишүүн AMJILT.COM сайтыг 2014 оны 7 дугаар сарын 4-ний үдшийн 20 цагийн орчим Харилцаа холбооны Зохицуулах Хорооноос хар жагсаалтад оруулан хааснаараа хууль зөрчин, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд хууль бус аргаар бүдүүлгээр халдсан явдал боллоо гэж үзэж Монголын Сайтын Холбооны нийт гишүүд,вэбсайтууд эсэргүүцлээ илэрхийлэн мэдэгдэл гаргав.Үүнд “Монголын Сайтын Холбоо”ТББ-ын жинхэнэ гишүүн 116 вэбсайт нэгджээ.

  1.  

2014.07.10

63

БООМ ӨВЧИН ГАРЛАА.

Боом өвчин Завхан аймгийн Дөрвөлжин сум, Говь-Алтай аймгийн Хөх морьт сум, Булган аймгийн Хишиг-Өндөр сум, ХУД 13-хороонд гарснаас 3 хүн өвчилж 80 гаруй мал үхжээ.Анх Булган аймагт 6-р сарын 23-нд мал боом өвчнөөр өвчилж эхэлсэн ч боом өвчний тархалт газар авч тархав. Энэ оны 7-р сарын байдлаар малын халдварт боом өвчний дуудлага 13 удаа бүртгэгдэв.

  1.  

2014.07.10-13

63-66

НААДМЫН ФАКТУУД

Засгийн газрын хуралдаанаар Улсын баяр, наадмаа тэмдэглэн, зохион байгуулахад 2,2 тэрбум төг төсөвлөснөөс 1 тэрбумыг нь нээлтийн үйл ажиллагаанд зарцуулсан ч иргэд сэтгэл хангалуун байсангүй.

*Наадмын нээлтэд “Хонхны дуу” эгшиглэсэнд иргэд дургүйцэв.

*Наадмын бүжигчдийн хөдөлгөөн зөрж байлаа.

*Энхийг сахиулж яваа цэрэг эрс дүрэмт хувцастайгаа биелэгээ бүжиг хийснийг олон нийт шүүмжлэв.

*Наадмын нээлтэд буруу төрийн далбаа ашигласан. Загас нь буруу эргэсэн байсан, төрийн далбаан дээр өөр зүйл дүрсэлсэн гэх мэт шүүмжлэл тасарсангүй.

*Монголын Үндэсний телевизийн хөтлөгч Ж.Батбаяр “Сүүлийн хоёр жилийн наадмын нээлт их утга төгөлдөр боллоо” гэж зарласан ба түүний энэ улс төржсөн үгэнд олон нийт дургүйцэв.

*Хуушуур 800-2000 төг болж өсөв.

*Бие засах газар 200-300төг болж мөн үнээ өсгөв.

*Харангын Лхагвасүрэн төрийн түшээдийн өмнөхөн мориноосоо уналаа.Тэрээр 2 жил дараалан мориноосоо унасныг Монголчууд “муу ёр”, “бэлэг дэмбэрэлгүй” хэмээн жигшив.

*Улсын Наадмыг улс төржүүлж, Ардчилсан Намын олигархиудын компаны ажилчдыг жагсааж,  найруулсан Төрийн соёрхолт Д.Сосорбарам муу үнэлгээ авав.

  1.  

2014.07.14

67

40 МЯНГАТЫН БАЙРНУУД ШАТАВ.

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн амьдарч байсан 40 мянгатын 40, 42, 44 -р байрны дээврийн хэсэгт гал түймэр гарч шатав. Хэдхэн зуун метрийн цаана байдаг гал команд унтраах гэж удсан нь санаатай галдан шатаалт байж болох юм.
Учир нь эдгээр байрны иргэдийн ярьснаар гал команд галыг богино хугацаанд унтраахыг хүсээгүй, эхлээд цөөхөн хүн ирж хөөс цацаж, сүүлд нь ус ирж айлуудын эд юмсыг балалсан тухай ярьсан. 1959 онд ашиглалтанд орсон эдгээр байруудад 118 айл, 418 иргэн, 28 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм байна.40 мянгатын байрнуудын засварыг Нийслэлийн хөрөнгөнөөс 3.6 тэрбум төгрөг гаргаж засварлахаар болов. 2014 оны 7-р сарын байдлаар объектын түймэр 2441 удаа, ой хээрийн түймэр 107 удаа бүртгэгдэж түймрийн улмаас нийт 43 хүн амь насаа алдаж, нийт 8,8 тэрбумын хохирол учрав.

  1.  

2014.07.15

68

СЭЛЭНГЭ АЙМАГТ 18-20 НАСНЫ 5 ЗАЛУУ АМЬ НАСАА АЛДСАН ХЭРЭГ ГАРЛАА.

Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр 2014оны 7-р сарын байдлаар гол, нуурийн усанд хүн унасан осол 29 удаа бүртгэгдэж үүний улмаас 89 хүн амь насаа алдсан тоо гарав.

 

  1.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2014.07.16

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

69

АЛБАН ТУШААЛТНУУД АРГА ХЭМЖЭЭ АВХУУЛАВ.

Нийслэл, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2013 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд өгсөн аудитын дүгнэлтээр зарим дүүргийн Засаг дарга нар, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд материаллаг шинжтэй зүйлд их хэмжээний мөнгө зарлагадаж, төсвийн мөнгийг үргүй заржээ.“САНУУЛАХ” АРГА ХЭМЖЭЭ АВАХ АЛБАН ТУШААЛТНУУДЫН НЭРСЭД АРДЧИЛСАН НАМЫН САНАЛ БОЛГОСОН ДАРААХЬ АЛБАН ТУШААЛТНУУД ОРСНЫГ ЗАРЛАВ.
1.Д.Пүрэвдаваа – Баянзүрх дүүргийн Засаг дарга
2.Ж.Ганхуяг – Хан-Уул дүүргийн Засаг дарга
3.Д.Бадарсан – Сүхбаатар дүүргийн дасаг дарга
4.М.Чинболд – Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга
5.С.Соёмбобаатар – Улаанбаатар хотын төв номын сангийн дарга
6.А.Нарантуяа – Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга
7.Г.Чулуунбат – Чандмань налайх НӨҮГазрын дарга
8.М.Батмөнх – Налайх тохижилт НӨҮГазрын дарга
9.О.Баатархүү – Цахилгаан тээвэр ОНӨААТҮГазрын дарга
10.Ж.Октябрь – Багануур тээвэр зохицуулалтын албаны дарга
11.М.Цэвээн-Очир – Автобус-3 ОНӨҮГазрын дарга
12.Х.Дарамбазар – Үртсэн түлшиний үйлдвэр ОНӨҮГазрын дарга
13.Д.Энхсайхан – Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨҮГ
14.Ц.Нэргүй – Багахангай мах боловсруулах үйлдвэрийн дарга
15.П.Оюунцэцэг – Москва өргөө НӨААТҮГазрын дарга
16. Н.Баяраа – Улаанбаатар бизнес хөгжлийн төв ОНӨААТҮГазрын дарга

  1.  

2014.07.17

70

ИНФЛЯЦЫН ТҮВШИНГЭЭР МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД АРВАН

ХОЁРДУГААРТ БИЧИГДЭВ

Их Британийн “The Economist” группийн дэргэдэх “Economist Intelligence Unit”-ээс өнгөрсөн долоо хоногт дэлхийн улс орнуудын долдугаар сарын инфляцын түвшинг урьдчилан тооцоолж, эрэмбэлжээ. Венесуэл 64, Аргентин 38 хувийн өсөлтөөр эл жагсаалтыг тэргүүлсэн бол дайн байлдаантай Сирид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэг жилийн хугацаанд 36, Суданд 31, Малави, Иранд 20, 19 хувиар нэмэгдэж буйг “The Economist” тодотгосон байна.

Харин Монгол Улсын хувьд долдугаар сарын эцэст инфляц өнгөрсөн жилийн мөн үеэс 12 орчим хувиарөснө хэмээн тооцож буй аж. Энэ нь арванхоёрдугаарт бичигдэхүйц өндөр үзүүлэлт гэнэ.

 

  1.  

2014.07.19

72

“НИЙСЛЭЛ ӨРГӨӨ”ХХК-НИЙ БАРИЛГААС 3 ЗАЛУУ УНАЖ АМИА АЛДАВ.

“Нийслэл өргөө” ХК-ний гүйцэтгэж байсан Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар баригдаж буй Нийгмийн хамгааллын салбарын архивын барилгын 14 давхрын лифтийг янзалж байсан 27-28 насны 3 залуу унаж 2 нь газар дээрээ, 1нь эмнэлэгийн тусламж авсан ч амь насаа алдлаа. “Нийслэл Өргөө” компаний барьж байсан барилга дээрээс өмнө нь буюу 2011.05.30 нд мөн Г гэгч залуу унаж амь насаа алдсан ба энэ хэрэг өнөө хүртэл шүүхээр шийдэгдээгүй хэвээр байгаа аж.Энэ тендерийг УИХ-ын гишүүн Д.Арвинд, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ өгсөн  нь тодорхой болов.Барилгын ажлыг хамгаалалтын тор ч татахгүй явуулж байхыг бодоход Эрх мэдэлтнүүдийн барилгын аюулгүй байдлыг шалгахгүй өнгөрөөдөг бололтой.”Нийслэл өргөө” компани тендерт дандаа ногоон гэрлээр ялж, хүн амын чухал шаардлагатай гэсэн барилгуудыг авч гацаадаг талаар баримт дэлгэхэд Хан-уул дүүрэгт 300 ортой төрөх эмнэлэг, 3-р төрөхийн өргөтлийг барих ажлууд одоогоор таг гацаанд байна.Барилгын ажлыг явуулж байгаа “Нийслэл өргөө” компани 17 тэрбумыг зарцуулсан хэдий ч төсөв хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар барилгын ажлыг зогсоожээ.Энэ мэт эрх мэдэлтнүүдийн хариуцлагаггүй барилгын компаниуд хайран сайхан залуусын амь насаар тоглосоор байх уу...

  1.  

2014.07.18-21

71-74

ЕРӨНХИЙ САЙД, САЙД НАРЫН НААДАМ, ТАНСАГЛАЛ, АМРАЛТ ДУУСААГҮЙ БАЙНА.

-Ерөнхий сайдын ивээл дор Хэнтий аймгийн  Дадал суманд энэ сарын 18-21 өдрүүдэд Буриад түмний “Алтаргана” наадам зохион байгуулагдахаар болж Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хэнтий аймаг руу хүлгийн жолоо залав.Энэ хойгуур Эзэн-100 тоолуур гүйж түүнийг дүгнэх хугацаа хаяанд ирсэн ч  Ерөнхий сайд маань цааш  Буйр нуурт очиж амрав.

-Олон сайд, дэд сайд, хурган дарга нарыг 118 сумын ой, бүсийн наадмуудаар явж тансагласныг олон түмэн телевизүүдээр харав.

-Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ Архангай аймгийн Хайрхан сумын наадамд очиж тансаглав.Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүнийг сумын наадамд нисдэг тэргээр очсон гэв.

-УИХ-ын дарга З.Энхболд, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар далайн эрэг дээр, Гадаад харилцааны сайд Л.Болд, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар гэр бүлээрээ Германд амарч, морин тойруулгад тансагласан зургууд вэбсайтуудаар түгэв.

-Ерөнхий сайдын эхнэр “Их Тэнгэрт” ангийнхныгаа хүлээн авч тансаглав.

-Ерөнхий сайд хувийнхаа бизнесийг дэмжих зорилгоор Дипломат Төлөөлөгчийн газрын тэргүүн нарыг өөрийн өмчлөлийн газартаа хүлээн авав.

  1.  

2014.07.22

75

ЦЕМЕНТИЙН ҮНЭ ӨСЛӨӨ.

Ард иргэд ихэвчлэн барилга байшин барьж, засвар хийдэг энэ үеэр буюу наадмын дараагаар цементийн үнэ өсөв. 50кг-ын цемент 8000-9000төг  байсан бол10,000-11,000төг болсон ба ирэх сард бүр 15,000 төгхүрнэ гэж наймаачид хэлэв.

  1.  

2014.07.24

77

ПАРКЫН "ГАЛЗУУ ХУЛГАНА" ТООРМОС АЖИЛЛАХГҮЙ БАЙГААГ ТОГТООВ.

Хүүхдийн паркийн Галзуу хулганы хэсэгт эвдрэл гарч, тухайн үед сууж байсан 16 хүн гэмтэх дөхөв.Үүний дагуу уг  тоглоомонд шалгалт хийхэд өгсөх замын тоормозны урд талынх нь үл буцаахын пүрш байхгүй, хойд талын үл буцаахын пүрш тасарсан, суудлын бэхэлгээ нь сэтэрсэн зэрэг гэмтэлтэй байгааг тогтоосон талаар  НМХГ-ын дэд дарга М.Баасандорж мэдээлэл хийв.Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа өнгөрөөдөг ганц газар гэхэд хэлсдэхгүй Хүүхдийн Паркийн тоглоомууд ийм баталгаагүй байгаа нь нийгмийг сэртхийлгэв.

  1.  

2014.07.25

 

ИРГЭДИЙН ГРАШИЙГ ХҮЧЭЭР БУУЛГАЖ 200 САЯ ТӨГРӨГНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛАВ

Нийслэл газраа авч байна хэмээн цэрэг цагдаа дагуулан ирж албан ёсны зөвшөөрөлтэй 10 гаруй иргэдийн грашийг нурааж хохирол учруулав.Сургууль, цэцэрлэг барих гэж байгаа бол дуугүй байх, гэтэл зүгээр нэг СХД-ийн иргэнд үйлчилгээний зориулалтаар уг газрыг өгөхийн тулд ингэж түрэмгийлэв.Хүний  өмчийг зөвшөөрөлгүй булааж авах нь Ардчиллын үнэт зүйл мөн үү хэмээн иргэд бухимдав.

  1.  

2014.07.26

79

БАЙГАЛИЙН ГАМШИГ ТОХИОЛДОВ.

Архангай аймгийн Хашаат суманд энэ сарын 26-ны өдөр аймшигт хар салхи дэгдэж,1 эрдэнэт хүний амь эрсдэн, 9 хүн бэртэж гэмтэн олон айл орох оронгүй болж, 200 гаруй мал зүй бусаар хорогдов.Энэ оны 7-р сарын байдлаар аадар бороо, үер ус, хүчтэй шуурганы улмаас890,4 сая төгрөгийн хохирол учрав.

  1.  

 

 

 

2014.07.28

 

 

 

81

НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БУУРАВ.

Монгол Улсын нүүрсний экспорт энэ оны эхний хагасын байдлаар 40 хувиар буурсныг Засгийн газрын албаныхан баталсан тухай Оросын “Байкал24” мэдээллийн агентлаг мэдээллээ.Нүүрсний үнэ 1тн нь 30.7 ам.доллар болж буурав.

  1.  

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” 5.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАВ

Зах зээл дээр 207 сая ширхэг хувьцаа гаргасан“Монголын төмөр зам” ТӨХК нь санхүүгийн II улиралд5.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан талаараа Монголын хөрөнгийн биржид тайлагнасан талаархмэдээллийг Bloomberg” онцлов.                    

 

 

  1.  

 

 

 

 

 

 

2014.07.29

 

 

 

 

 

 

82

Г.САРАНГЭРЭЛИЙН ШҮҮХ ХУРАЛ БОЛОВ.

Х.Тэмүүжинтэй холбоотой гэх Г.Сарангэрэлийн шүүх хурал өнөөдөр болж, түүнийг хар тамхи хэрэглэсэн гэх зүйл ангиар буруутган  түүнд 1,6 жилийн хорих ял оноосон ч жирэмсэн гэдэг нь тогтоогдсон тул ял эдлэхгүй гэсэн мэдээлэл түгэв.Хэний хүүхдийг тээж байгаа талаар хэвлэлүүд шуугисаар байна.

  1.  

ГЕОЛОГИЧ ЗАЛУУ ОБЕГ, АМГ-ЫН ХАРИУЦЛАГҮЙГЭЭС НАС БАРАВ.

Баянхонгор аймагт томилолтоор явж байсан 3 геологич залуу алга болсон гэх мэдээлэл энэ сарын 25-нд гарав.Харин АМГ хайгуулын ажлыг  29-ны өдөр нь л дөнгөн данган эхлүүлжээ.Эрлийн ажилд  нисдэг тэрэг хэрэгтэй байсан ч ОБЕГ-ын нисдэг тэргүүд хээрийн сургуульд гарсан хэмээх шалтгаанаар эрэлд оролцож чадаагүй юм.Гэсэн ч геологичдын ар гэрийнхэн нь хүсэлт гаргасны дагуу МАК компанийнхан яаралтай арга хэмжээ авч өөрийн нисдэг тэргээр эрлийн ажиллагаанд оролцов.Гэвч хугацаа алдсанаас болж нэггеологич залуугийн амь нас хохиров. Энэ хойгуур харин хамгийн их санаа зовж суух, АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа цолны найр хэсэж, инээж хөхөрч яваа зургаа цахим хуудаснаа тавьсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэв.Онцгой байдал хариуцсан Шадар сайд Д.Тэрбишдагва тэр жил зугаалж яваад Бурхан Халдунд төөрсөн, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төлөө яаж ажилласан шигээ жирийн төрийн албан хаагчийн төлөө ижил санаа тавиагүйд олон түмэн дургүйцэв.

  1.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2014.07.30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

83

 

ЗАРИМ АРИЛЖААНЫ БАНКУУД 8 ХУВИЙН ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭ ЗОГСООВ.

ХААН”, “Капитал”, “Капитрон”, “Улаанбаатар хотын банк”-ууд ипотекийн зээлээ  тодорхойгүй хугацаагаар зогсоосон ба бусад зээл олгож байгаа банкууд зээлийн нөхцөлөө чангаруулсан байна. Харин ипотекийн зээл олгохоо зогсоож буй банкуудын хувьд “Санхүүжилт зогссон”, мөн “Энэ төрлийн зээлийн эрэлт эрс буурсан”  гэх шалтгаануудыг хэлэв.

  1.  

ЕРӨНХИЙ САЙДЫН АХЛАХ ЗӨВЛӨХ Л.ГАНСҮХИЙГ 3 ХҮНИЙ ХАМТААР “НҮҮРС” ХӨТӨЛБӨРӨӨС МӨНГӨ УГААСАН ХЭРГЭЭР “АТГ”-аас БАРИВЧИЛЛАА.

  1.  

УЛСЫН ТӨСӨВ ХАГАС ЖИЛИЙН БАЙДЛААР 12.6 ХУВИАР ДУТУУ ТӨВЛӨРЧЭЭ
Энэ оны эхний хагас жилийн байдлаар нэгдсэн төсөв 240.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 2.729.4 тэрбум төгрөгт хүрч төлөвлөж байсан хэмжээнээс 12.6 хувиар дутуу төвлөрчээ. Үүнд Улсын төсвийн орлого 293.9, орон нутгийн төсвийн орлого 19.4 тэрбум, хүний хөгжил сангийн орлого 126.5, нийгмийн даатгалын сангийн орлого 19 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөсөн хэмжээнээс дутуу биелэсэн нь нөлөөлөв.

 

 

 

  1.  

АРИЛЖААНЫ БАНКУУДЫГ АМЬ ТАВИУЛАХГҮЙН ТУЛД МӨНГӨНИЙ ХАТУУ БОДЛОГОД ШИЛЖИВ

Монгол банк мөнгөний бодлогын хүүг 1.5 хувиарнэмэгдүүллээ.

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурлаас мөнгөний бодлогын хүүг 1.5 хувиар нэмэгдүүлж, 12 хувьд хүргэв.

  1.  

ИХ, ДЭЭД СУРГУУЛИУД СУРГАЛТЫН ТӨЛБӨРӨӨ 13-15%-ИАР НЭМЖЭЭ

Хичээлийн шинэ жил ойртож оюутны сургалтын төлбөр яригдаж эхэллээ.Энэ жил инфляцийн өсөлтөөс үүдэн 10%-15%-иар нэмэх тооцоо гарав.Бүр зарим их, дээд сургуулиуд 20%-иар сургалтын төлбөрөө нэмсэн талаар эх сурвалжууд мэдээлэв.

Үүнээс МУИС-13.7%, МУБИС-15%, ШУТИС-13%-иар оюутны сургалтын төлбөрөө нэмэх нь тодорхой болов.

-Мөн оюутны байрны төлбөр 10-40% өсч 450.0-900.0мян.төг болсныг зарлав.

  1.  

 

 

 

 

 

 

 

2014.07.31

 

 

 

 

 

 

 

 

84

 

ЦААШИД УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ ЗОГСОХ УУ.

Рапсын тариалалт өмнөх жилийнхээс 2 дахин өсчээ. Учир нь Засгийн газраас улаанбуудайг 302 төгрөгөөр рапсыг 900 төгрөгөөр авна гэж үнээ зарласантай холбож тайлбарлахад болно. Рапсыг дараалан таривал хөрсийг ямарч үржил шимгүй болгох аюултай , гэвч өмнөх жилээс эхлэн Засгийн газраас  тариаланчдад өгдөг байсан 1кг улаан буудай бүрт өгдөг 80 төгрөгний нэмэгдлийг хасаж маш хямд үнээр улаанбуудайг авсан нь тариаланчдад маш их хохиролтой болжээ.Төрийн буруу бодлого улс орон, ард түмэнд сөрөг нөлөөлж байгаагийн нэг жишээ энэ болов.

  1.  

120 СУМЫН ОЙД 71 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАВ

Энэ жил Засгийн газар наадам, тэгш ойг тэмдэглэхийн тулд сум бүрт дунджаар 800 сая төгрөг төсөвлөсөн. Ингээд 120 сумын тэгш ойг тэмдэглэхэд 71 тэрбумтөгрөг зарцуулж байгаа аж. Энэ мэт сумын төсөвт тавьж буй хяналт гэж огт байхгүй байгааг иргэд хэлж байв. Сумын удирдлагууд Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө рүүгээ хүртэл гар дүрж наадамлав.

  1.  

ЕРӨНХИЙ САЙД ХУУЛЬ ЗӨРЧИВ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжиннар Долдугаар сарын 31-ний пүрэв гарагт Төв аймгийн урьдчилан хориход хууль зөрчин очиж, хорих ангийн даргын өрөөнд сэжигтэн Л.Гансүхтэй биечлэн уулзав.

  1.  

 

 

2014.08.01

 

 

85

ЗАСГИЙН ГАЗАР БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМАНД ХУРАЛДАВ.

Засгийн газар хотоос 600 км хол Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 50 орчим хүний бүрэлдэхүүнтэй очиж хуралдав.Үүнд зориулж төсвийн мөнгөнөөс 20 сая.төгрөг зарцуулав.

 

  1.  

Э.БАТ-ҮҮЛИЙН “РЭЙЛБУС” ДАМПУУРАВ.

Зорчигчгүй рэйлбус сард 1.8 саяын орлого олж, 28 саяын алдагдалтай ажиллаж байна.Энэ  байдлыг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд танилцуулсан  ч энэ оны 9-н сар хүртэл “Рэйлбус”-ыг явуулах  тушаал өгөв.”Рэйлбус”-ыг авах болон явах зам тавих, зорчигч суулгах зогсоолыг тохижуулах, төмөр зам руу явган зорчигч алхах зам тавих зэрэгт 3.5 тэрбумыг зарцуулан хийсэн  Хотын даргын энэхүү ашиггүй ажил ньдампуурав.

  1.  

2014.08.02

86

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮН ЗОДОЖ ТАНХАЙРЛАА

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь өөрт нь шаардлага тавьж, тайлбар авахаар өөртэй нь уулзсан “Байгаль хамгаалагч ТББ-ынхныг өрөөндөө зодож танхайрав. ТББ-ынхан ч яахав зодуулдаг юм байж,Сүхбаатар аймгийн ард түмэн нь шүтэж тахьдаг Алтан-Овоо нь хүртэл тэр чигээрээ ураны лиценз болж, мал олноороо үхэж, хүн ард нь хордохын босгон дээр тулаад байгаа Сүхбаатар аймгийнханд  амьд явах эрх байна уу...

  1.  

2014.08.03

87

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Н.МӨНХБАТ НАРЫН ХҮМҮҮСИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫГ ХУУРАН МЭХЭЛЖ, ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗАВШСАН ХЭРЭГТ БУРУУТГАН АТГ ШАЛГАЖ ЭХЭЛЛЭЭ.

Эдийн засгийн хөгжлийн яамны удирдах албан тушаалтнууд болон Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат нарын хүмүүсийг Засгийн газрыг хууран мэхэлж, их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутган АТГ шалгаж эхэлсэн талаар мэдээлэв. АТГ-ын мөрдөн шалгах газраас “Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банкны албан тушаалтнууд Халзан бүргэдэй, Солонготын даваа чиглэлийн 100 км автозамын гүйцэтгэл нь 38 хувтай байхад уг газарт шинээр зам тавихаар Засгийн газарт ойлголт төрүүлж, тогтоол батлуулан улмаар 46.3 тэрбум төгрөгийг гаргуулж аваад “Мон-Роуд” компанид шилжүүлэн өгчээ. Мөн Замын-Үүд хилийн боомтын ачааны шалган нэвтрүүлэх цогцолборт8.7 км хатуу хучилттай замын ажлыг танилцуулахдаа үнийн дүнг нь нэмж батлуулсан. Энэ мэт үндэслэлээр Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад эрүү үүсгэн шалгаж байгаа” хэмээн мэдээлэв.

  1.  

 

 

2014.08.05

 

 

 

89

 

РИО ТИНТО МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫГ ОРХИСОН НЬ ДЭЛХИЙД ЯМАР МЕССЕЖ ХҮРГЭВ

 “Туркиз Хилл Ресурс” компани “Саус Гоби Ресурс”-д эзэмшиж байсан 29.9 хувийн хувьцаагаа заржОвооттолгойгоос гарав. Ингэснээр Монголын уул уурхайн хамгийн том төсөл болох Оюутолгойд хөрөнгө оруулагчид нүүрсний салбараас албан ёсоор гарч байгаагаа дэлхий нийтэд зарлав. Энэ мессеж дэлхий дахинд хэрхэн хүрэх вэ? Рио Тинто Монголд эргэлзэж эхэлсэн гэсэн мессеж хөрөнгө оруулагчдад юун түрүүнд хүрч эхлэв. Үлдэж байгаа алт, зэсийн Оюутолгой төсөл дээр “Рио Тинто” Монголын засгийн газартай хэрхэн тохиролцохоос ойрын арван жилийн гадны хөрөнгө оруулалтын ирээдүй хамаарах болов.

  1.  

ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГИЙН ОХИН А.САРАНЗАЯАГИЙН ХЭРЭГ ПРОКУРОРТ ШИЛЖСЭН ХЭДИЙ Ч ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн охин А.Саранзаяаг Цэвэр агаар сангийн хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа талаар АТГ-ын мөрдөн шалгах газар мэдээлж байсан. Тэгвэл АТГ-аас А.Саранзаяад холбогдох хэргийг прокурорын байгууллагад хянуулахаар шилжүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Мөрдөн байцаалтын явцад А.Саранзаяа нь Цэвэр агаар сангийн шугамаар бусадтай байгуулсан хуурамч гэрээ, төлбөрийн даалгаврыг үндэслэж, зохих журмын дагуу хяналт шалгалт тавилгүйгээр урьдчилсан байдлаар нийт 2.2 тэрбум төгрөгийн гүйлгээ хийхийг зөвшөөрсөн болох нь тогтоогдож буй талаар мэдээлэл гарч байсан ч түүний хэргийг хэрэгсэхгүй болгожээ.Ингэж болох уу хэмээн олон түмэн шагшрав.

  1.  

МОНГОЛ УЛСЫН ӨР ДАХИН НЭМЭГДЭНЭ.

Хөгжлийн банк “Credit Suisse”-ээс 300 сая ам.доллар зээлэх нь тодорхой болж байна. Энэ талаар тус банкны захирал,  сэжигтэн Н.Мөнхбат хэлэхдээ “Энэ ажил бүтэх магадлал 90 хувь байна. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ” гэсэн баярт юм шиг гунигт мэдээллийг хуваалцав. Харин хүү төлбөр хэд байх, ямар хугацаатай байх талаар мэдээлэл алга. Бас дундуур нь самурай шиг завчаа орохгүй гэх баталгаа ч алга. Нэр хүндтэй эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар манайх шиг хуулиа мөрддөггүй, бодлого тодорхойгүй, төсвийн сахилгагүй, эдийн засаг нь уналттай ийм оронд өмнөх зээлийн нөхцлөөс дордсон мөнгө л олдоно уу гэхээс хэзээ ч илүү сайн нөхцөлтэй мөнгө олдохгүй гэдгийг онцолж байна.Нэг Монгол хүний өр 3,6 сая болж, Н.Алтанхуягийн Засгийн газрын 2 жилийн тавьсан өр, сүүлийн 21 жилийнхээс давж гарав.

  1.  

 

 

 

 

 

2014.08.06

 

 

 

 

 

 

90

 

ТҮЦ МАШИНД ТӨЛДӨГ 1000 ТӨГРӨГ ХУВИЙН КОМПАНЫ ОРЛОГО БОЛДОГ БАЙЖЭЭ

Шинэчлэлийн Засгийн газрын төсвөөр авсан  ТҮЦ машины иргэдээс авдаг үйлчилгээний 1000 төгрөг нь улсын төсөвт биш харин хувийн компанийн орлого болж байгаа талаар иргэн Б.Энхбаяр АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан байна. Гомдлын дагуу тус газраас шалгаж, үйлчилгээний хөлсийг хувийн компанын дансруу шилжүүлдэг болохыг нь тогтоон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, Мэдээлэл, Технологийн  газрын дарга Ц.Жадамбаа нарт албан бичиг илгээж сануулга өгөв.

 

 

 

  1.  

ЭЗХ-ийн ДЭД САЙД О.ЧУЛУУНБАТ : УРАН, ШАР НУНТАГ ОЛБОРЛОХЫГ ДЭМЖИВ

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбат өгсөн ярилцлагандаа уран, шар нунтаг олборлох нь зүйтэй, энэ нь үндэсний аюулгүй байдалд ямар ч нөлөө байхгүй зам дээр жилд 450 хүн гээд л өчнөөн хүн үхэж байхад маш их миллард төгрөгний ашиг  авчрах ураныг олборлоход 4,5 тугал үхэх бол тийм ч харамсмаар зүйл биш гэж ярив.

  1.  

АРДЧИЛСАН НАМ МЭДЭГДЭЛ ГАРГАЖЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нартхандан Ардчилсан намын гишүүд мэдэгдэл гаргажээ.

Уг мэдэгдэлд Ардчилсан намын үе үеийн журмын нөхөд Та нарыг шилж сонгон дэмжин, дагаж яваа. Та нарыг “Хан тэнгэрээс нисдэг бор морийг нь аваад ир гэж явуулснаас нисдэггүй бор морь унаад ир” гэж дээш гаргаагүй.Ханцуйдаа хутга нууж, хоорондоо толхилц гэж дээш гаргаагүй.Гэтэл өнөөдөр зарим үйл ажиллагаа савнаасаа хальж, төрд шургасан луйварчдын гараар анд нөхдөө ангуучилж эхэллээ. Газар даахгүй дээ гэмээр авилгач луйварчид шалгагдахгүй байхад хийж бүтээе хэмээн зүтгэж яваа журмын нөхдөө захиалгатай гэмээр айлгаж ичээх боллоо хэмээн бичсэн байгаа нь АН-ын хагарал дээд цэгтээ хүрсний илрэл болов.

  1.  

ТӨРИЙН МӨНГӨӨР ТОГЛОГЧИД

-Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан Т.Бат-Эрдэнэ тендер нь цуцлагдсанGarden city”-д хууль зөрчин 20 гаруй сая төгрөг өгөв.Ийнхүү Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын удирдлагууд эрх мэдлээ урвуулан төсвийн мөнгийг хууль бусаар зарцуулсан нь тодорхой болов.

-Засгийн газрын сайд нар гадаад томилолтын зардлаа хэтрүүлж, төсвийн мөнгөөр зугаалав.Тухайлбал:Зам тээврийн сайд А.Гансүх 43сая, Боловсролын сайд Л.Гантөмөр 53сая, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан 93.4сая, Уул уурхайн сад Д.Ганхуяг 66.8сая төгрөгөөр гадаад томилолтын зардлаа хэтрүүлэв.

 

  1.  

 

 

 

 

2014.08.07

 

 

 

 

91

МАХН-ЫН ДАРГА Н.ЭНХБАЯРТ ЭРҮҮГИЙН ХУУЛИЙН 148.4-ӨӨР ДАХИН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭВ.

2008 онд Н.Энхбаяр нь н.Бат-Эрдэнээс туслахаараа ажиллаж байсан Б.Хуягаар дамжуулан “Хар дун” ХХК-ийн санхүүжилт болон барилгын засварын ажилд ашиглана гэж зээлийн гэрээ хийж, 1.2 тэрбум төгрөгийг залилан авсан үндэслэлээр Н.Энхбаяр, Д.Цэнгэл, Н.Энхтуяа, Б.Хуяг нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болов.УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ үйлдлийг манайхны Засагт байгаа зарим хүмүүс үүсгэсэн хэмээн мэдэгдэв.

  1.  

"ГУДАМЖ” ТӨСЛИЙН Д.БАТБОЛДЫГ 93 ТЭРБУМЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГТ ТАТЖЭЭ

Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа “Гудамж” төслийн дарга Д.Батболдыг  “Самурай” бондын хөрөнгөөс 50 орчим сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 93 орчим тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан  гэх үндэслэлээр  АТГ-аас  шалгахаар болсныг АТГ мэдээлэв.

  1.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2014.08.08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

92

ЗТЯ-НЫ ТНБ-ИЙН ДАРГА Б.БАТЗАЯАГ ХАЛЖ, Ё.МАНЛАЙБААТАРЫГ ТОМИЛЛОО

 Засгийн газар хуралдаж  Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн дарга, “Женко”-гийн хүн гэгдэх Б.Батзаяаг ажлаас нь чөлөөлжээ. Учир нь Б.Батзаяа өөрийн дарга байсан Х.Баттулгыг ажлаа өгсөнөөс хойш Засгийн газрынханы үгэнд орохоо больсон юм. Тиймээс ажлын хариуцлага алдсан гэж нилээд хэдэн удаа анхааруулга авч, гурван сар цалингийнхаа 20 хувийг хасуулсан. Б.Батзаяа нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Энэ албанаас нь ч давхар чөлөөлж байгаа аж. Өмнө ньтэрээр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт БНХАУ-ын “China CNP Corporation Limited” корпорациас 60 сая ам.долларын зүтгүүр авсан нь ашиглагдалгүй дуулиан дэгдээж байв.Түүнтэй холбогдох хэд хэдэн “Но”-г намын нөхөд нь дэлгэх болсон талаар хэвлэлүүд мэдээлэв.

  1.  

ЗАМ ДЭЭР ДЭМИЙ СЭЛГҮҮЦЭГЧИД ИХ БАЙНА ГЭЖ МЭДЭЭЛЭВ.

Нийслэлийн засаг даргын орлогч Л.Гантөмөр Улаанбаатар хотын төв замууд ачаалал ихтэй байгаагийн нэг гол шалтгаан бол замаар дэмий сэлгүүцэгчид их байгаатай холбон тайлбарласан нь цахим ертөнцөөр шуугиан тарьж олон нийтийн дургүйцлийг хүргэв. Мэдлэг, боловсролоор маруухан түүний дүнхүү яриаг өмнө нь хэд хэд сонсож “онигоо” болгон хуучилдаг билээ.Ийм  Ардчилал байж болох уу.Мөнгөтэй нь түгжрэлгүй замаар, Мөнгөгүй нь түгжрээд явах болов.

  1.  

ТӨВ АЙМГИЙН УРЬДЧИЛАН ХОРИХ ТӨВИЙН ДЭД ДАРГЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нар хууль зөрчин “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн хэргээр шалгагдаж байгаа Л.Гансүхтэй уулзсан талаарх мэдээлэл, фото зургийн хамт цахим ертөнцөөр тарав.Тэд үүнийхээ бурууг төрийн нууц задруулсан, ажилдаа хариуцлагагүй хандсан гэдгээр Төв аймгийн Урьдчилан хорих байрны дэд дарга, хошууч Т.Ганбаатарт тохож, үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Харин хошууч Т.Ганбаатар энэ бүхнийг эсэргүүцэж,  шүүхэд хандахаар болов.

  1.  

2014.08.10

94

УВСЫН ЗАСАГ ДАРГА Д.ЦЭНДСҮРЭН ХЯТАДУУДАД АЛТ УХАХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨХИЙГ МЭДЭГДЭВ.

Увс аймгийн Хяргас сумын Дэлгэрэх гэх газарт Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Цэрэнбадам” ХХКхууль бусаар алт олборлож байна.Аливаа газар нутагт  ашигт малтмал олборлохдоо тухайн сум, багийн иргэд, Засаг дарга, ИТХ-аас  зөвшөөрөл авах ёстой байдаг.  Тэгтэл  “Цэрэнбадам” ХХК Хяргас сумын  иргэд,  Засаг дарга, ИТХ-д мэдэгдэхгүйгээр Увс аймгийн Засаг даргаар мундагдуулсан байгаа юм.Энэ талаар Хяргас сумын засаг дарга Ц.Цэвээнравдан аймгийн Засаг даргадаа албан бичиг илгээсэн ч Ерөнхий сайдын 100 хоногийн хүрээнд хийгдэж байгаа ажил” хэмээнтайлбарлаж дуугаа наад компаниа ажлыг нь хийлгэ гэсэн хариу ирүүлэв.

  1.  

 

 

 

 

 

 

 

 

 

2014.08.11

 

 

 

 

 

 

 

 

 

 

95

 

МОНГОЛ АВЛИГААРАА ХОЁРДУГААРТ ЖАГСЧЭЭ

"Wall Street" сонин авлигаараа тэргүүлдэг орнуудыг жагсаахад манай улс хоёрдугаарт оржээ.Уг жагсаалтыг Африкийн Либер улс тэргүүлсэн байна. Дэлхийн авлигын барометр гэсэн уг судалгааг Олон улсын ил тод байдал байгууллагаас хийдэг юм байна. Энэ удаагийн судалгааг 107 оронд явуулжээ. Монголоос судалгаанд оролцогчдын 77 хувь нь төрийн албан хаагчид авлигын хэрэгт илүү холбогддог гэж үзсэн байв.АТГ болон Төрийн албаны зөвлөл энэ талаар дуугарсангүй.

  1.  

“МОНОС”-ЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ЭМИЙН САНЧААС БОЛЖ 16 ХҮҮХЭД ХОРДЖЭЭ.

“Монос”-ын эмийн санчийн буруугаас 16 хүүхэд хорджээ.Эдгээр хүүхдүүд "Фенобарбитал"  гэх эмийн тунг хэтрүүлэн хэрэглэснээс болж хордсон ба 4 хоногтой болон 1 сартай 2 нярайн биеийн байдал хүндэвтэр байгаа талаар мэдээлэв.”Монос” нь манай улсдаа эмийн чиглэлээр монопол төдийгүй Эрхэм УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийнх билээ.Хүний амь насыг хариуцдаг байтал эмийн тунг ч мэдэхгүй, мэдлэггүй боловсон хүчинд хариуцлага тооцохоос гадна тухайн “Монос” ХК-нд хариуцлага тооцох ёстой. МХЕГ “Монос” ХК-нд шалгалт хийхэд олон “но” илэрснийг зарлав.

  1.  

Ш.ТҮВДЭНДОРЖ “ЛАНД КРУЗЕР-200”  МАШИН АВАВ.

2014.05.10-ны Засгийн газрын хуралдаанаар “Төсвийг хэмнэлтийн горимт шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147-р тогтоолыг баталж, төсвийн байгууллагууд бүх зардлаа бууруулах ёстой ба 20% хүртэл хэмнэх ёстой гэж үүрэгджээ.Харин ҮХАА-н сайд Ш.Түвдэндорж өмнөх сайдынхаа унаж байсан цоо шинэ шахуу машиныг голж, 200сая төгрөгөөр “Ланд крузер-200” маркийн авто машин худалдаж авав.

  1.  

 

 

2014.08.12

 

 

 

96

 

ЯДУУРАЛ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД 27.4 ХУВЬТАЙ БАЙНА

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтран боловсруулсан 2012-2016 онд хэрэгжүүлэх Улс орны хөтөлбөрийн дунд хугацааны тайлангийн хурал болж өндөрлөсөн ба хуралд оролцсон НҮБХС-ийн Суурин төлөөлөгч Мохамед Малик Фолл “Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн байдал муудаж, ядуурал үндэсний хэмжээнд 27.4 хувьтай, зарим орон нутагт 45 хувьд хүрээд байгаа талаар мэдээлэв.

  1.  

2014 оны 7-р сарын 30-ны байдлаар өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Монголын нийгэм,эдийн засгийн түвшин ямар байгаа талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээлэл хийв.

АЖИЛГҮЙ ИРГЭДИЙН ТОО ӨСӨВ.

2014 оны 7-р сарын байдлаар Үндэсний статистикийн газрын мэдээлснээр ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 12,5 мянга буюу 14,1%-иар нэмэгдсэн ба мөн эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо 8мянга буюу 1,1%-иар нэмэгдэв.Шинээр ажилд орсон иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 32031-ээс 15631 болж 2 дахин буурчээ.

1 ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ МӨНГӨН ЗАРЛАГА ӨСӨВ

Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ 34.8 мянга буюу 4.1%-иар буурч, нэг өрхийн сарын дундаж мөнгө зарлага 920.3мян.төг болж өмнөх оноос 148.1 мян.төг буюу 19.2%-иар өсөв.

НЯРАЙН ЭНДЭГДЭЛ ӨСӨВ.

2014 оны 7-р сарын байдлаар нялхсын эндэгдэл 662-728болж, өмнөх оноос 10%-иар, 5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 812-884 болж 8,9%-иар нэмэгдэв.

ГЭМТ ХЭРГИЙН ТОО ӨСӨВ.

Улсын хэмжээнд 15628 гэмт хэрэг гарсан нь  өмнөх оны мөн үеийнхээс  812-аар илүү байв.Мөн 5993 хүн бэртэж гэмтсэн ба  хохирлын хэмжээ  43.7 тэрбум төгрөгт хүрэв.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ӨСӨВ

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл энэ оны 7-р сарын эцэст 599.7 тэрбум болж өмнөх оны мөн үеийнхээс 146.8тэрбум төг буюу 32.4%-иар өсөв.

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТЭНЦВЭРЖҮҮЛСЭН ТЭНЦЭЛ 160.9 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ АЛДАГДАЛТАЙ ГАРАВ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3305.2 тэрбум болж, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ нь 3466.1 тэрбум төгрөг болов.

ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БУУРАВ.

Гадаад худалдааны тэнцэл 207.6 сая ам.долларын алдагдалтай гарав.Гадаад хөрөнгө оруулалт 70%-иар буюу 873.2 сая ам.доллараар буурав.

ХЭРЭГЛЭЭНИЙ БАРААНЫ ҮНЭ ӨСӨВ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 14.9%-иар өсөв.Мах, сүү, хүнсний ногооны үнэ 3.3%-иар мөн өсөв.

ТЭЭВРЭЭР ЗОРЧИГЧДЫН ТОО БУУРАВ

Төмөр замын тээврээр тээвэрлэх ачааны хэмжээ 11933.4мян.т-11129.4 мян.т ачаа болж, зорчигчдын тоо 2252.2мян.хүн-1999.8мян.хүн болж тус тус буурав.

НҮҮРСНЫ ЭКСПОРТ БУУРАВ.

Энэ оны 7-р сарын байдлаар өмнөх оныхтой харьцуулбал  нүүрсний экспорт 50%-иар буурав.

  1.  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2014.08.13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

97

Э.БАТ-ҮҮЛ ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ

Э.Бат-Үүл 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 2а/2534 тоот албан бичгээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд “Нийслэл хотын гол гудамж, замуудад автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, төлбөртэй болгон түгжрэлтэй бүсийн хязгаарыг тогтоох тухай” тогтоолын төслийг өргөн барьсан нь Татварын ерөнхий хууль”-ийн 27 дугаар зүйлийн 27.6.6-д заасан “...хөрөнгийн татварыг давхардуулан ноогдуулахгүй байх.” гэсэн ерөнхий зарчмыг ноцтой зөрчиж байгаа талаар НИТХ-ын МАН-ын бүлэг мэдэгдэл гаргав.

Нийслэлд Автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд замын хөдөлгөөнд оролцохдоо “Монгол улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар” 32,000-155,100 төгрөг, “Агаарын бохирдлын төлбөр”       1,800-9,500 төгрөг, “Нийслэлийн автозам ашигласны төлбөр” 20,000-40,000 төгрөг, энэхүү төсөл хэрэгжвэл 480,000-600,000 төгрөг буюу нийт 4 төрлийн татвар, төлбөр, хураамжийг жилд 670,000-850,000 төгрөг төлөх хэрэгтэй болсныг мэдээлэв.

  1.  

ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРОХЫГ ШААРДАВ.

Улс төрийн намууд (17 нам) Засгийн газрыг, Ерөнхий сайд Н.Алтанхуягыг огцруулах 9 дэх үндэслэлийг гаргаж тавин Хэвлэлийн бага хурал хийв.

  1.  

17 ТЭРБУМЫН АСУУДЛААР АЖЛААСАА ХАЛАГДСАН Г.ДЭНЗЭН ШУТИС-ЫН УЗ-Д АЖИЛЛАЖ БАЙНА

Ерөнхий сайдын хүргэн гэгдэх Г.Дэнзэн нь 17 тэрбумын тендерт хууль бусаар ялсан гэх үндэслэлээр өндөр сэнтийгээсээ буугаад байсан.Тэрээр нэг хэсэг нам гүм байснаа эргэн ирэв.Г.Дэнзэн МУИС-ийг математикч мэргэжлээр төгссөн ба өөрт нь огтын хамааралгүй Монголын томоохон сургуулиудын тоонд орох ШУТИС-ийн Удирдах зөвлөлд ажиллах болов.

  1. Ц.Буянцогтоо –УИХ-ын даргын зөвлөх
  2. Г.Дэнзэн –Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан
  3. Р.Эрдэнэбүрэн –БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  4. Р.Жигжид –УУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  5. Ц.Цагаанхүү –БШУЯ-ны сайдын зөвлөх
  6. Б.Шинэбаатар –ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  7. А.Мөнхбат –МЗХ-ны Ерөнхийлөгч
  8. Л.Лувсанжамц –БШУЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
  9. Т.Галсанбаатар –Шинжлэх ухааны академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга
  10. Н.Тэгшбаяр –Цөмийн энергийн газрын дарга
  11. С.Төмөрхүү –Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ний гүйцэтгэх захирал

 

  1.  

 

 

 

 

 

 

2014.08.14

 

 

 

 

 

 

98

УИХ-ЫН  ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН ХУРАЛДУУЛАХЫГШААРДЛАА.

УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар УИХ-ын дарга З.Энхболдод УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах уриалга хүргүүллээ.Хэдийгээр хуулиараа чуулган завсарласан нь ч 2014 оны эхний хагас жилийн статистикийн үзүүлэлт, зэрэгцүүлсэн үнээр ДНБ-ий өсөлт 5.3 хувьтай гарч, эдийн засаг хямарчихсан, валютын ханшийн өсөлт, инфлецийн түвшин зэрэг нь ард түмнийг сөхрүүлж байхад бид зүгээр сууж болохгүйг сануулав.

  1.  

МОНГОЛЫН ТАНКЧИД 36 БАГААС 34-Т ОРЛОО

Дэлхийн олон орны цэргийн мэргэжилтнүүдийн шимтэн үздэг "Tank Biathlon World Championship 2014" тэмцээнд манай танкчид 36 багаас 34 -р байрт орсонгайхамшигтай амжилт үзүүллээ. Энэ нь салбарын сайд Д.Бат-Эрдэнэ тив алгасан хэсч, дэд сайд А.Баттөр нь Минжийн хангайд нисдэг тэргээр зугаалж байхын оронд ажилдаа анхаарч, найр наадам, зугаа цэнгэлээ багасгаж цэрэг эрсийнхээ мэдлэг,боловсрол, ур чадварт анхаарах цаг нэгэнт болсныг харуулав.

  1.  

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХҮН ГЭГДЭХ ЦЕГ-ЫН ДАРГА Б.БИЛЭГТИЙГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛӨВ.

  1.  

 

 

 

 

 

 

2014.08.15

 

 

 

 

 

 

99

УЛААНБААТАР ХОТ ДЭЛХИЙН АГААРЫН БОХИРДОЛТОЙ ХОТУУДЫН 2-РТ ОРЖЭЭ

Улаанбаатар хот дэлхийн агаарын бохирдолт ихтэй арван хотуудын хоёрдугаарт орсныг Олон улсын“Тайм” сэтгүүл дурджээ. “Public Medical” тавьсан судалгаагаас харахад  Улаанбаатар хотын агаарын бохирдолт дэлхийн эрүүл мэндийн байгууллагын агаарын чанарын заалтаас долоо дахин их байсныг тогтоожээ. Улаанбаатар хотод зүрх, уушигны өвчнөөр нас барагсдын 29 хувь, уушигны хорт хавдраар нас барагсдын 40 хувь нь агаарын бохирдолтой шууд холбоотой гэж үзэв.Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө нүүрс шуудайлан, ахлах зөвлөх Л.Гансүхээрээ толгойлуулж өнгөрсөн жил хотын утааг “Нүүрс” хөтөлбөрөөр зориуд ихэсгэв.

  1.  

ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ҮНЭ 50-100 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭВ

 “Оргил”, “Бөмбөгөр”, “Нарантуул” гэх 3 том худалдааны төвүүдийн үнийн харьцуулсан судалгаагаас харахад хичээлийн хэрэгслийн жижиглэнгийн үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэв. Иргэд ч гэсэн нэмэгдсэн талаар ярьж байв.

 

 

 

  1.  

 

 

 

 

 

 

2014.08.16

 

 

 

 

 

 

100

ЦАХИЛГААНЫ ҮНЭ НЭМЭГДЭВ

Ард түмний амралтын үеэр олон нийтээс ч асуулгүй цахилгааны үнийг нэмэв.Цахилгааны үнийг 1квт тутамд 5 төгрөгөөр буюу 74төг, 150квт-аас дээш тог хэрэглэвэл 101.6төг болж нэмэгдэв.Цалин тэтгэвэр нэмээгүй байж цахилгааны үнэ нэмж байгаад иргэд дургүйцэв.

  1.  

ГАДААДЫН ИРГЭНД ГАЗАР ӨМЧЛҮҮЛЭВ.

Энэ сарын 1-ээс 15-н хүртэл газар өмчлөх цахим бүртгэл явагдсан ба газар өмчлөхөөр 281.44 мян гаруй хүн бүртгүүлснээс 14954 иргэнд газар өмчлүүлэхээр болж, автомат системээр сонгон шалгарууллаа гэж мэдээлэн нэрсийн жагсаалтыг нийтэд ил болгов.Гэтэл нэрсийн жагсаалт дотор гадаадын иргэн буюу солонгос хүний нэр, мөн нэг хүний нэр дээр давхардуулан 2 газар олгосон гэх хачирхайлтай баримтуудыг дэлгэв.Сугалаагаар шодох нэртэй “Но”-той газар өмчлөл болов.

  1.  

ЭДИЙН ЗАСАГ БҮХЭЛДЭЭ ХҮНДРЭВ.

-Аялал жуулчлалын орлого буурч, гадаадын жуулчдын тоо буурсан талаар салбарын сайд Ц.Оюунгэрэл өөрийн биеэр мэдэгдэв.Мөн гадаадад ажиллаж байгаа Монголчуудын мөнгөн гуйвуулга эрс буурав.

-Монгол улсын экспорт сүүлийн жилүүдэд байгаагүй буюу 10%-иар буурав.

-Монголын банкнуудын сектор дэх гадаад валютын хадгаламж 40%-иар буурав.

-Ам.долларын ханш 1319төг-1900төг, Юань 250төг-305төг хүрч өсөв.2008 оны хямралаас хойш байгаагүй хэмжээнд хүрэв.

-Инфлецийн түвшин өмнөх жилийнхээс 2 дахин өсч15,4%  хүрэв.

-Эдийн засгийн өсөлт 11,3%-5,3% болж буурав.

-Чингис бонд буюу Монголын өрийн бичгийг дэлхийн зах зээлд анхны үнийн 93%-д хүртэл хямдруулан арилжих болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

-Улаанбаатарын зарим хэсгийг цахилгаанаар хангахаар болсон “ТЭЦ”-5-ын ажил бүрмөсөн зогссон хэвээр, зураг, газрын асуудлаа ч шийдээгүй байсаар...

-Оюутолгойн 2-р ээлжийн хөрөнгө оруулалтыг Засгийн газартай ойлголцоогүйгээс болж зогсоож байгаагаа хөрөнгө оруулагчид Олон улсын хэмжээнд зарлав.

 

ДҮГНЭЛТ:

“ЭЗЭН-100” ХӨТӨЛБӨР “ЭЗЭНГҮЙ-100” болов.Эрх баригчдын амласан “ХҮН ШИГ АМЬДАРЧ, УЛС ШИГ ХӨГЖЬЕ” гэсэн нь  “ХҮН ШИГ БИШ, НОХОЙ ШИГ АМЬДАРЧ, ОЛУУЛАА БИШ ХЭДҮҮЛЭЭ ХӨЛЖЬЕ”болсныг олон түмэн дургүйцэн ам дамжин ярьсаар байна.