Дуучин Ану тайзаа орхисноос хойш нам гүмхэн амьдарч яваа. Тэрбээр охиноо өсгөхийн хажуугаар нэгэн байгууллагын нүүр царай болжээ. Сүүлийн үед "Alivemax company"-ийн тураадаг, толигор арьстай болгох бүтээгдэхүүн хэмээн гоо сайхны болоод эрүүл мэндэд зориулсан бараа бүтээгдэхүүнийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан сурталчлах болжээ.

Олны хараанд байдаг түүнийг зарим нэг нь төрсөн ч гоолиг бие галбираа хадгалж яваад нь баяр хүргэдэг ч зарим хэсэг нь атаархдаг гэнэ шүү. Ямартай ч хөөрхөн Ану үүнийг нэг их тоодоггүй бөгөөд бүүр тэвчээр нь алдарсан үедээ нэр цохож байгаад хэлчихдэг зантай.

Мэдээж эмэгтэй хүн бүр л төрснийхөө дараах бие галбирт санаа тавьдаг шүү дээ. Гэсэн хэдий ч түүн шиг төгс бие хадгалж яваа олны танил бүсгүйчүүд цөөхөн.

Энэхүү гэрэл зургийг "Эрүүл толигор арьсыг бэлэглэх Alttai serum-g Alivemax company танилцуулж байна" хэмээн постлоход, яаж хэрэглэх үү, үр дүн нь ямар бол Ану хэлээрэй гэсэн сэтгэгдлийг үлдээнэ. Хариуд нь "21 наснаас дээш хэрэглэж болно. alttai serum,mask зэрэг ком байгаа юм аа. Нэг удаа хэрэглээд маскны үр дүнг шууд харах боломжтой илүү дэлгэрэнгүйг..." гээд л холбогдох дугаарыг үлдээж орхино. Сайхан бүсгүй ийхнүү пи-арчин мэргэжлээр мэргэшээд байгаа бололтой.

Д.Ана