Монгол улс БНХАУ-тай ялтан солилцох гэрээг өнөөдөр 16:00 цагаас Төрийн ордонд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ванг И нар үзэглэхээр болжээ.   Өөрөөр хэлбэл  2008 оноос яригдаж байсан энэ асуудал "Ялтан шилжүүлэх гэрээ"-ний батламж жуух бичгийг солилцох тухай протколд гарын үсэг зурснаар биелэлээ олох боломжтой бол байгаа юм.   Гарын үсэг зурснаар 30 хоногийн дараанаас гэрээ хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Ингэснээр Монгол Хятад улс ялтнуудаа өөрийн оронд шилжүүлж эх нутагт нь ялыг нь эдлүүлэх боломж гарч байгаа юм.

Өнөөдрийн байдлаар БНХАУ-д гэмт хэрэгт холбогдон ял эдэлж буй 40 орчим Монгол улсын иргэн байгаагаас 87,8 хувь нь хар тамхины хэргээр ял эдэлж байгаа ажээ.

 Харин Хятадаас хичнээн иргэн манай улсад ял эдэлж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм.