Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Хүрэн ширх” гэдэг газар малчин М-ын 1 үхэр 2014.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн. Дээрх малыг устгаж, дээж авч аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоолоо.