Малчид, Хадланчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын хоногуудад ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарна.

2014 оны 08 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

Төв, зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 16-21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгаар 22-27 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.