Өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр буюу 13 дугаар хорооллын “Шинэ дөл” цогцолборын байрны урд байрлах “Траст” хиамны цехийн барилгад  дэлбэрэлт болжээ.

Энэхүү ахуйн осол 14,30 минутын орчим болсон бөгөөд хэргийн газар байсан зарим эх сурвалжийн мэдээлснээр цахилгааны утаснаас үүдэлтэй гал улмаас барилгад  дэлбэрэлт болжээ. Хэргийн газар байсан хүмүүсээс  2 хүн шархадсан аж Одоогоор хэргийн шалтгаан тодорхой болоогүй байна