Үзэгч түмэндээ үргэлж шинэ уран бүтээл, цоо шинэ тоглолтыг хүргэхийг эрхэм зорилгоо болгосон "Х-Түц" продакшны уран бүтээлчид намар цагийн шоу тоглолтоо толилуулж байгаа билээ.

“Амьдрал чиний төлөө” тоглолтын утга агуулга нь энгийн хэрнээ цаанаа учиртай. Аливаа уран бүтээл үзэгчиддээ ухаарал, нэгийг бодогдуулж хоёрыг тунгаах үзүүлбэрүүдээс бүрдсэн байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Энэ удаагийн тоглолтоор залуустаа ухаарал хайрлахыг зорьсон байна.

Соёлын төв Өргөөг зорьж "Амьдрал чиний төлөө" шоу тоглолтыг үзэгчидээс үдэш бүр нэг "азтан" тодруулж байгаагаа дуулгасан. Тэгвэл азтангуудынхаа зургийг дарж байх үед жүжигчин Т.Бархүү зураг "алаач" хийсэн байх юм даа. Өдөр бүр дандаа шүү бүх зургийг...

Д.Ана