Сайн байцгаана уу. Би одоо 33 настай.  Хэн ч харсан гологдоод байхааргүй сайхан л эмэгтэй. Нөхөрт гарсан ч ойлголцож чадаагүй, зодуурыг нь тэвчиж чадалгүй салсан. Салаад  2жил болж байна.  Өнгөрсөн хугацаанд мэдээж хэрэг эр хүн байсан.  Гэхдээ эр хүнд итгэх итгэл буурсан  болохоор сексийн хэрэгцээ хангахаас өөрөөр  эр хүнтэй ойрхон байдаггүй.

Хүссэнээрээ л байдаг эрх чөлөөт нэгэн.  Саяхан сониуч зандаа хөтлөгдөөд лесби, гомочуудын ордог бааранд орсон.  Тэнд нэг хүүхэнтэй танилцаж яриа хөөрөө ч нийлсэн. Нэг удаа ойртсон. гэхдээ тасарчихсан байсан. тэрнээс хойноос нөгөө хүүхэнтэйгээ байнга уулзаж байгаа. Сонирхож байгаа ч яг яах учраа нэг л олохгүй байна.

Ийм үед яг яах ёстой юм бол? Би өөрөө лесби болоход бэлэн биш? Эрчүүдэд итгэж чадахгүй?