Монголын хошин урлагийн энэ цаг үеийн лидерүүдийн нэг, ХТүц продакшны захирал, МУГЖ Л.Баттулга буюу жүжигчин Аглуу, цахим ертөнцөд сенсааци тариад буй мөстэй усны дуэлийг өөрийнхөөрөө өөрчилж нэгэн шинэ дуэлийг эхлүүллээ. Түүний шинэ дуэлийн зорилго нь хандив тусламж гэхээсээ илүүтэй эх орныхоо төлөө цохилох зүрхтэй хүүхэд залуучуудыг олон болгох үүднээс нээлтээ хийгээд удаагүй байгаа “Эх орон дуудаж байна” уран сайхны киног үзэхийг уриалжээ.

   Тэрбээр шинэ дуэлээ үргэлжлүүлэх дараачийн хүнээр “Хувьсал” продакшны жүжигчин, МУГЖ У.Уранчимэгийг сонгожээ. Ийнхүү жүжигчин У.Уранчимэг дуудлагийн хариуг хэрхэн өгөхийг хархал үлдлээ.