Монголын Залуучуудын Холбооныхон 2013 оныхоо ажилдаа идэвхийлэн ороод байгаа юм байна. Залуучуудын дуу хоолойг тухайн салбар бүрт хүргэх,  тулгарч байгаа олон асуудалд шийдэл гарц олох, хамтран ажиллах боломжуудын талаар харилцан ярилцаж, санал солицох  үүднээс бүх яам, агентлагын удирдлагуудтай уулзах хүсэлтээ илгээжээ.

Өнөөдөр МЗХ-ны залуучуудыг  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй  хүлээн авч уулзаж, гэмт хэрэг гарах нөхцлийг бүрдүүлдэг архи, мансуурал, буруу зуршлын эсрэг мэдээлийг залуучуудад хүргэх, хэрэгжиж буй хуулийн талаар хүүхэд залуучуудыг зөв мэдээллээр хангах, эрх зүйн боловсрол олгох, сургалт зохион байгуулах, гэмт хэрэгт холбогдон ял эдлээд гарч ирсэн олон залуучуудыг нийгэмшүүлэхэд туслах зэрэг олон асуудлуудаар ярилцан хамтран ажиллахаар болжээ.

Х.Тэмүүжин сайд “өнөөдөр бид хууль ярихаасаа өмнө   амьдралын зөв хэвшил хүүхэд залуучуудад суулгах, хууль эрх зүйн тодорхой мэдлэгтэй болгох хэрэгтэй байна” гэж онцлон хэлсэн нь өнөөдөр залуус хууль мэдэхгүйгээсээ болж гэмт хэрэгт холбогдох нь их тохиолддож байгаад сэтгэл эмзэглэж явдаг бололтой. Мөн тэрээр ярилцлаганы үеэр МЗХ-г архи согтууруулах ундааг хэдэн наснаас дээш зарж борлуулвал зохистой талаар залуучуудын дунд санал асуулга явуулж өгөхийг хүслээ. Учир нь  дэлхийн олон оронд 21 наснаас дээш гэж заасан байдаг ч манай нөхцөлд энэ нь тийм ч сайн тохирохгүй байгаа юм. Тэгэхээр энэ талаар санал асуулга тун удахгүй өрнөх бололтой.