Өнгөрсөн амралтын өдрүүдэд олон нийтийн сайтаар түгсэн нохойн мах өвчиж буй зураг олон хүний бухимдалыг хүргэв.

Уг зурагт олон тооны нохойг өвчиж буй дүр зураг харагдах бөгөөд “ Өдөртөө хуушуур бууз,оройдоо шорлог хийж бид нохойны мах идэж байна” гэсэн тайлбар бичсэн байв. Хэдийгээр энэ зурагт яг хаана яаж боловсруулах гэх мэт зүйлс нотолгоогүй. Хаана үүнийг түгээсэн бол гэдэгт ч хардлага төрүүлэм.

Энэхүү зургийг гэрэл зураг сонирхогч Баясаа гэх залуу авсан бөгөөд Улаан чулуутын хогийн цэгийн хойд ууланд тус гэрэл зургийг дарсан аж.

Тиймээс хүнсний аюулгүй байдлын стандарт хог дээр байгаа энэ цаг үед хэрэглэгч та бүхэн ч өөрсдийн хэрэглээндээ анхаарал болгоомжтой хандахад илүүдэхгүй байх гэдгийг сэрэмжлүүлж байна.