Сүүлийн үед нилээн сенсаци дэгдээгээд байгаа "Миний ах атаман" киноны дууг рок попын атаман гэгддэг МУГЖ Х.Лхагвасүрэн дуулсан бол дууны үг аяыг Монголын номер нэг гитарчин гэгддэг СТА Д.Өлзий-Орших буюу Өөжгий зохиосон байна.

  Харин "Миний ах атаман" гэгдэх энэхүү кинон тайз дэлгэцийн болоод рок поп урлагийн акулуудыг нэгтгэсэн хэмээн шуугиан тарьж, кино сонирхогчдын дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа билээ. Тэгвэл кино урлагийн төлөөлөл болсон чадварлаг жүжигчдийг нэг дор цуглуулсан гэх сүржин нэртэй сүрхий дуулиан дэгдээгээд байгаа тус кино хир даацтай бүтээл болж, кино урлагийн жинхэнэ "атаман" бүтээл болж чадсан эсэхийг харах л үлдээ.

   "Миний ах атаман" кино 9-р сарын 12-нд нээлтээ хийх аж. Ингээд та бүхэндээ тус киноны дууг хүргэж байна.