Эх орондоо хайртай хүн бүрт, тэр дундаа хүүхэд залуучууд бидэнд эх орны минь тусгаар тогтнол, эрх чөлөө ямар их үнэ цэнтэйгээр уламжилж ирсэнийг үзүүлсэн “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны кино өнгөрсөн сарын 22-нд ёслол төгөлдөр нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийгээд удаагүй байгаа ч хэдийнэ үзэгчдийг байлдан дагуулж, кино театруудын тасалбарын борлуулалт нь өндөр хувьтай байгаа тус киноны уран бүтээлчид, үзэгчиддээ зориулж талархалын өдөрлөгийг хоёр өдрийн турш амжилттай зохион байгуулжээ. Тус өдөрлөгт киноны уран бүтээлчдээс гадна олон авъяаслаг залуучууд нэгдэн оролцсон бөгөөд "Тэнгис" кино театрын гадна талбайд мэргэжлийн бүжигчид болон уран бүтээлчдийн шоу үзүүлбэрүүд явагдаж, “Mongolian sidecar owners club”-ын залуучууд дайны үеийн цэрэг мотоциклотой, цэрэг эрсийн хамт хотын төвөөр парад хийсэн нь их хотын үзэгчдэд болоод хүүхэд залуучуудад хүрч чадлаа. Ийнхүү эх орон, хайр сэтгэл, хүний амьдралын үнэ цэнийн тухай үзүүлж буй тус киноны Продюсер найруулагчаар С.Очирхуяг, найруулагчаар В.Агар нар хамтран ажиллажээ. Мөн хөгжмийн зохиолчоор Ш.Өлзийбаяр, зураглаачаар Улсын филормонийн дарга МУУГЗ Даваасүрэнгийн хүү Д.Ангараг, зургийн даргаар Т.Алтантуяа, графикчаар Ш.Тансаг нар ажилласан байна.

   Халх голын дайны цаг үеийг орчин үетэй холбон бүтээсэнээрээ ихээхэн онцлог тус киноны гол дүрүүдэд жүжигчин СТА Э.Ууганбаяр, жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш, СТА Б.Баттулга, жүжигчин Э.Чамин-Эрдэнэ нар тогложээ. Мөн дүрүүдэд жүжигчин МУГЖ С.Дамдин, жүжигчин Д.Мөнх-Од, жүжигчин Б.Батсүх, жүжигчин Б.Батмэнд, Ө.Энхболд, Б.Леонид, Ж.Буяннэмэх, Ж.Оргил нарын уран бүтээлчид тогложээ. Тэрбээр тус кинонд монголын олон гайхалтай авьяаслаг уран бүтээлчид тоглосоны зэрэгцээ Орос, Польш, Япон зэрэг орны уран бүтээлчид мөн оролцон тоглосон аж. 

   Эх орон, хайр сэтгэл, үнэ цэнэтэй бүхнийхээ төлөө халуун амиа зориулсан эрэлхэг охид хөвгүүдийн тэмцлийг уг кинонд сонирхол татам адал явдлаар дүүрэн үзүүлсэн бөгөөд Монголд анх удаа Америкийн кино зураглаачдын холбооноос гаргасан АSC- CDL горимоор албан ёсны зөвшөөрөлтэйгөөр энэхүү киноны өнгө шүүлтийн ажлыг хийсэн байна. Ингээд та бүхэндээ “Эх орон дуудаж байна” монголын уран сайхны киноны талархалын парадын видео болон фото сурвалжлагыг толилуулж байна.

Видео сурвалжлага.

Фото сурвалжлага.
 photo IMGM1899_zps3ee2d201.jpg  photo IMGM1901_zps7119cc22.jpg  photo IMGM1921_zps7ea26d35.jpg  photo IMGM1902_zpsc8bdfbb2.jpg  photo IMGM1935_zpsa6cc1292.jpg  photo CAM01260_zpsa7a5ee51.jpg  photo IMGM1924_zpsbbc21f98.jpg  photo IMGM1933_zps1400aebf.jpg  photo CAM01257_zps31a6645d.jpg  photo IMGM1886_zpse22d6762.jpg  photo CAM01272_zps5dee14d9.jpg  photo CAM01268_zpsdb524606.jpg  photo CAM01264_zps22e05f9f.jpg